-22.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 6, 2025

Coffe talk

Х.Номингэрэл: Ард түмэн эрх баригчдыг "ялна" гэж тооцсон тогтолцоогоор нь унагадаг

"Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" ТББ -ын гишүүн, хуульч Х.Номингэрэлтэй сонгуулийн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа. -Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт олон нийтэд ил болоод удаагүй байна. Үүнтэй холбоотой санал, шүүмжүүд ч нэлээд хүчтэй өрнөж байгааг анзаарсан биз ээ. Тэгэхээр энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ? -УИХ-ын ажлын хэсгээс сонгуулийн хуулийн төслийг өнгөрөгч долоо хоногт өргөн барилаа. Өргөн барьсан хойно нь л сонгуулийн тогтолцоог яах гэж байгааг...

З.Нарантуяа: Үг, үйлдэл нь зөрдөггүй Засгийн газар бүрдүүлээсэй

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа. -Намрын чуулган эхлэх дөхлөө. Ирэх оны төсөв, мөнгөний бодлого, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл гээд хуулийн хугацаанд багтаан батлах ёстой их ажил та бүхнийг хүлээж байгаа. Гэтэл эдгээрийг боловсруулж, тооцоо судалгаа хийж байх ёстой Засгийн газар огцорчихлоо? -Өнгөрсөн болон энэ сард орон нутгийнхаа төсөв санхүүгийн асуудлыг шийдэх, чухал шаардлагатай бүтээн байгуулалтын санхүүжилтийг төсөвт суулгах ажил хөөцөлдөж, салбарын яамдад асуудал танилцуулан, шийдүүлэх...

С.Эрдэнэ: Ардын намд “би”-ээр өвчилсөн хэдэн ойворгон залуус л үлдсэн

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийг “Coffe talk” буландаа урьж ярилцлаа. УИХ дахь сөрөг хүчний намын бүлгийг ахалж байсан, улмаар намын даргын албыг хэл амтайхан авсан түүнтэй нам тойрсон хардлага сэрдлэгийг хөндөж ярих мэдээж амаргүй байв. Улс төрийн элдэв хов живийг чихний хажуугаар өнгөрөөж сурсан нь түүний авууштай чанар. Гэвч уншигчид “яагаад”, “үнэн үү” гэсэн асуултад хариулт хүлээж суудаг учраас саарал ордонд нисч буй худал,...

Т.Тамир: Нислэгийн тийзийг зээлээр авах боломжийг бүрдүүллээ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нислэгийн тийзээ зээлийн хэлбэрээр борлуулна гэсэн мэдээллийг тодруулахаар тус компанийн Гүйцэтгэх захирал Т.Тамиртай ярилцлаа. -Улс орон эдийн засгийн хямралтай байгаа энэ үед “МИАТ ТӨХК нислэгийн тийзээ зээлээр борлуулж байна” гэсэн мэдээлэл хүн болгонд таатай сайхан сонсогдох нь гарцаагүй. Иймд та дээрх мэдээллийн талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? -Үндэсний агаарын тээвэрлэгчээ дэмжиж, манай компанийг сонгон үйлчлүүлдэг зорчигчдодоо болон нийт уншигчдадаа...

Д.ЗОЛБАЯР: ЭМНЭГ ХАНГАЛ СУРГАЖ, УУРГАЛЖ, БУЛИГУУЛЖ ИРСЭН АРД ТҮМНИЙГ ДЭЛГЭЦЭНД МӨНХЛӨХ УЧИРТАЙ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зохиолч, найруулагч Д.Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино хэдхэн хоногийн дараа буюу энэ сарын 30-нд Монголд нээлтээ хийж, цаашлаад дэлхийн тайзнаа гарахад бэлэн болжээ. Монгол хүүхдийн тэсвэр тэвчээр, эр зориг, Монголчуудын дахин давтагдашгүй амьдралын онцлог, морин уралдааны өнөөгийн уламжлал, соёлыг харуулсан бүрэн хэмжээний энэхүү уран сайхны киног АНУ-д гаргах эрхийг Холливудын “Варнес брос” /Warner bros/ компани авсан бөгөөд “Бүх насныханд” ангилалтайгаар...

С.Амарсайхан: Газартай холбоотой ажлыг илүү нээлттэй, ил тод болгоно

НИТХ-ын дарга С.Амарсайханы санаачлагаар газрын асуудалтай холбоотой өргөдөл гомдлыг өнгөрсөн нэг сарын хугацаанд хүлээн авсан билээ. Тэгвэл өчигдөр иргэдийн хүсэлт дээр тулгуурлан газрын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхантай ярилцлаа. -Газраа хураалгасан иргэд маш их бухимдалтай байна. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? -НИТХ-аас зохион байгуулж байгаа хэлэлцүүлгийн өмнө иргэдээс санал гомдлыг нь авсан. Энэ хүрээнд иргэдээс 500 гаруй өргөдөл, гомдол ирсэн. Нийслэлийн өмнө...

С.Одонтуяа: Бид мэдлэг, боловсрол, сэтгэл зүтгэл, хатуужлаараа дэлхийн манлайлагч эмэгтэйчүүдийн төвшинд хүрэх ёстой

“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль орон даяар үргэлжилж байна. “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүнд нэр дэвшигч Салдангийн Одонтуяатай ярилцлаа. -Монголын улс төр, нийгмийн хүрээнд томоохон орон зай эзэлдэг “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль эхэллээ. Энэ сонгууль хэрхэн явагдах вэ? -“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны сонгууль Монголын улс төр, олон нийтийн анхаарлын төвд байна. Ардчилсан нам 2016 оны сонгуулийн үр дүнд шинэчлэгдэх ёстой гэдэг...

С.Эрдэнэ: “Эрдэнэт” дээр дүлий дүмбэ оргиж суусан хүмүүс өнөөдөр их чанга дуугаар ярьж байгааг гайхаж л сууна

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -УИХ-ын чуулган завсарлаад байна. Энэ хугацаанд ямар ажил амжуулж байна вэ? -Би УИХ-ын чуулган завсарлахаас өмнө АНУ-ын Бүгд найрамдах нам, Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн урилгаар тус улсад айлчлаад ирсэн. Ардчилсан намын даргын хувиар тус хүрээлэнгийн ерөнхийлөгч болон Конгрессын таван гишүүнтэй уулзаж, ойрын үед хамтран хэрэгжүүлэх ажлынхаа талаар хэлэлцлээ. Бид 2018, 2019 оныг гишүүдээ чадавхижуулах, боловсрол мэргэжлийн...

О.Алтансүх: Хүүхэд харах үйлчилгээнд эцэг эхчүүдийн хяналт чухал байна

Ихэнх эцэг эхчүүдийн хувьд  есдүгээр сард хүүхдээ цэцэрлэгт өгөх хүндхэн асуудалтай нүүр тулдаг. Цэцэрлэгт хамрагдах сугалаанд азгүйтсэн хүүхдүүд гэртээ үлдэхээс өөр аргагүй болдог нь амьдралын үнэн. Ийм асуудалтай хүүхэд эцэг эхчүүдэд зориулсан хүүхэд харах үйлчилгээбайдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй байж мэднэ. Энэ талаар тодруулахаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхтэй ярилцсан юм. -Хүүхэд харах үйлчилгээнд өнгөрсөн жил нийт...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-22.9 ° C
-22.9 °
-22.9 °
77%
1kmh
40%
Ням
-18 °
Дав
-14 °
Мяг
-13 °
Лха
-14 °
Пүр
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ