“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламжийн гардууллаа
“Буянт Ухаа- 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламж гардуулан өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд, нийслэлийн Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан, иргэд төлөөллүүд оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Нийслэл хот үүсгэн байгуулагдсан түүхт 380...
Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө
Монголын БХЯ, Орос, Белорусь, Казахстан улсын ЭСЯ-д хүндэтгэлийн цэцэг өргөхөд улс улсын төрийн дуулал эгшиглэв. Мөн эх орны дайнд оролцон ялалт авчралцсан дайчдын үр хүүхдүүд эцэг эхийнхээ хөргийг барин, гал улаан сарнайгаар хөшөөг чимж, мэхийн ёсоллоо.
Бүх нийтийн мод тарих өдөрлөгөөр 2000 мод тарилаа
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүх нийтээр мод тарих өдөрлөг боллоо. Тус өдөрлөгт 50 орчим байгууллага, 500 гаруй иргэд оролцон 2000 гаруй модны суулгацыг тарив.
Энэ талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “Хавар, намрын мод тарилтаар 20 мянган суулгац бүхий мод, бутлагийг тарина. Мөн 100 мянган суулгацыг Туул голын эргийн хамгаалалтад зурвас үүсгэн тарихаар төлөвлөсөн. Ийнхүү 2022 онд 120 мянган...
Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй боллоо
Өнөөдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 255 дугаар цэцэрлэг үүд хаалгаа нээлээ.
100 хүүхдийн хүчин чадал бүхий тус цэцэрлэгийн байрны бүтээн босголтыг Улсын төсвийн 721,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Саруул цамхаг” ХХК-ний хамт олон хийж гүйцэтгэсэн бөгөөд 4 бүлэгт 142 хүүхэд, 24 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Тус цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын...
ЖАЙКА-гаас эмнэлгүүдэд хамгаалалтын хэрэгсэл хүлээлгэн өглөө
Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-гаас “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлгийн байгууллагуудад 7 нэр төрлийн хамгаалах хэрэгслийг ЭМЯ-нд өнөөдөр хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу “Ковид-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах зорилгоор эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудад амны хаалт, комбинезон, нэг удаагийн халад, малгай, нүүрний хамгаалалт, хамгаалалтын нүдний шил, үзлэгийн бээлий зэрэг 7 төрлийн нийт 47...
"Давхар дээл"-тэй сайдууд тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо
Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томиллоо. Сайд нар өнөөдөр тамгаа хүлээн авч үүрэгт ажилдаа орлоо.
Афганистанд энхийг сахиулсан монгол дайчдыг шагналаа
Олон улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон Монголын цэргийн бие бүрэлдэхүүнд өнөөдөр шагнал гардууллаа.
Тодруулбал, манай улсын цэргийн багийн есдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, салбарын шагнал гардуулах ёслол ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо. Дээрх бие бүрэлдэхүүн нь Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн эвслийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчний хамт үүргээ амжилттай биелүүлээд ирсэн юм.
“Дайчин алдар I-II” медалиар болон “Эх орны төлөө I-III" хүндэт...
“Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгээс
“Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн Богд хааны ордон музейд нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил “Хатгамал урлагийн гайхамшиг” нэртэйгээр дэлгэгдэж байсан тус үзэсгэлэн энэ жил “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” болон өргөжиж, нээгдлээ.
Үзэсгэлэнд 20 гаруй уран бүтээлчийн 100 гаруй бүтээл тавигдсан байна. Уран хатгамалын үзэсгэлэн ирэх хоёрдугаар сарын 8 хүртэл Богд хааны ордон музейд үргэлжилнэ.
...
Нийслэлийн тугийг мандуулав
Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын төрийн далбаа, Нийслэлийн тугийг мандуулах ёслол болов.
Туг мандуулах ёслолд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон нийслэлийн үе үеийн удирдлагууд оролцлоо.
Нийслэлийн туганд Богдхан уулын уламжлалт шүтээн Хангарьдыг дүрсэлсэн байдаг. Хангарьд нь бат түвшин эрэмгий байдлыг илэрхийлж нийслэл хот өргөжиж алдар нэр нь тив дэлхийд мандан бадрахын утга санааг агуулна.
Мөн...
Хог хаягдлаар шилдэг бүтээл урласан сурагчдыг урамшууллаа
Өнөөдөр НМХГ-ын БОГУУХХ-ээс Алтан Оршихуй групп, Алтан Оршихуй ресайклинг ХХК-тай хамтран Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 10-14 насны сурагчдын дунд зохион байгуулах “ХОГ бол БАЯЛАГ” сэдэвт хог хаягдлаар хийсэн бүтээлийн уралдаанд байр эзэлсэн сурагчдад шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо. Бүтээлийн уралдаанд 35 сургууль, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Өнөр бүл хүүхдийн төвийн сурагчдын 270 гаруй бүтээлээр 400 сурагчид оролцсон байна.
1-р байр:
Монгени цогцолбор сургууль 5д анги...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
1.1
°
C
1.1
°
1.1
°
34%
1kmh
40%
Дав
9
°
Мяг
9
°
Лха
9
°
Пүр
10
°
Баа
-6
°
- Advertisement -
