Тээврийн хэрэгслийн таван төрлийн үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс авах боломжтой боллоо
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 1800-1200 тусгай дугаарт есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 6-ны хооронд нийт 1163 дуудлага ирсэн байна. Эдгээрийн 38 хувийг тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэхтэй холбоотой санал гомдол эзэлсэн бол 20 хувийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ковидын эсрэг хариу арга хэмжээний тандалтын багийн үйл ажиллагаатай холбоотой дуудлага эзэлжээ. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээ, төрийн байгууллагуудын хаяг байршил, утасны...
Үнийн өсөлтийн асуудлаар газрын тос болон хүнсний компаниудтай хариуцлагын гэрээ байгуулна
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Энэ оны хоёрдугаар сарын 24-нд ОХУ, Украин улсад мөргөлдөөн эхэлснээр дэлхий нийтийн эдийн...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Байгаль орчин, экологийн салбарынхан нэгдсэн байр суурьтай болох нь чухал
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 25 дахь “Өглөөний уулзалт”-аа байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, төр, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хийлээ. Уулзалтын эхэнд тэрбээр байгаль орчны салбарын сайн, саар бүхнийг ярилцаад гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх нь чухал гэдгийг хэллээ.
Байгаль орчин, экологийн асуудал бол Засгийн газраас анхаарах чухал салбар гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцолсон. Нийслэлийн гэр хорооллын 200 гаруй...
Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн тохижилтын ажлыг иргэдэд нээлттэй танилцуулна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөнийг удирдан зохион байгуулж, хуралдааны эхэнд хаврын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангахыг онцгойлон санууллаа.
Газар чөлөөлөлт 36-77 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн Засаг дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 15 чиглэлийн үүрэг, даалгавар өгснөөс...
1072 хувьцааны ногдол ашиг тараахад бэлэн болжээ
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааны 2023 оны ногдол ашиг хэзээ олгогдох нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм.
Тэгвэл тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ. Тэрбээр “1072 хувьцааны ногдол ашиг тараахад бэлэн болсон. Аудитын байгууллагаар бүх тайланг оруулж эцэслэсэн. 2023 оны ногдол ашиг буюу нэг хүнд ногдох 250 гаруй мянган төгрөг энэ долоо хоногт иргэдийн дансанд...
Г.Занданшатар: Хөрөнгөө эргэлтэд оруулбал дэлхийн зах зээлээс их хэмжээний санхүүжилт босгох боломжтой
“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Эрсдэл, сорилт нүүрлэсэн амаргүй цаг үеийг дэлхий нийт туулж байна. Дэлхийн улс орнууд, түүний дотор Монгол Улс цар тахлын аюулаас иргэдээ, улс орноо сэрэмжлэн хамгаалах зорилгоор олон...
“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны ажлын хэсэг Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт ажиллалаа
“САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЦОГЦ ХЭРЭГЛЭЭ” АЯНЫ АЖЛЫН ХЭСЭГ #СҮХБААТАР, #ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛААБайгаль орчин, аялал жуулчлалын яам болон холбогдох албаныханы хамтарсан ажлын хэсэг “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны хүрээнд Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцыг шалган, ажиллалаа.Сайжруулсан түлш хэрэглэгч 200 мянган айл өрхийг угаарын эрсдэлээс сэргийлэх зорилгоор яндан, пийшин хөөлөх, битүүмжийг шалгах, зөвлөгөө мэдээлэл өгч, өндөр эрсдэлтэй 63 мянган айлын угаар мэдрэгчид дохиолол дамжуулагч суурилуулан,...
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт өнөөдөр 20:00 цагт дуусна
Сар шинийн баяын өмнөх өдрүүдэд Нарантуул, Хархорин, Барс-2, Сандэй плаза, Сандэй-2 зэрэг зах, худалдааны төв рүү чиглэсэн гол гудамж замууд буюу Намянжүгийн гудамж, Их тойруу, Үндсэн хуулийн гудамж, Москвагийн гудамж, Нарны замын ачаалал эрс нэмэгдсэн.
Хөдөлгөөний дундаж хурд 5 км/цаг болж, түгжрэлд ихээр нөлөөлж байв. Тиймээс энэ сарын 22-27-ны өдрийг дуустал тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулсан юм.
Ц.Туваан: Он гарсаар 22.9 сая тонн нүүрс экстортлоод байна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав.
Тэрбээр, “Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Тус ажлын хэсэг Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 135 дугаар тогтоолоор баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ”-г...
Шинэ автобуснуудыг нэгдүгээр сард багтаан үйлчилгээнд явуулна
Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш буюу 13 жил томоохон парк шинэчлэл хийгээгүй. Иймээс Засгийн газар болон нийслэлийн удирдлагуудын зүгээс нийтийн тээврийн салбарт 2024 он гэхэд бүрэн шинэчлэл хийхээр болсон. Энэ хүрээнд энгийн 61, цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус 10, хүүхдийн сургуулийн 20 автобус өнгөрсөн оны зургаадугаар сард орж ирэн, үйлчилгээнд явж буй юм. Харин дараагийн ээлжийн 100 автобусны эхний 30 нь...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-16.9
°
C
-16.9
°
-16.9
°
78%
0kmh
6%
Лха
-19
°
Пүр
-14
°
Баа
-14
°
Бям
-13
°
Ням
-17
°
- Advertisement -





































