-20.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 22, 2025

Онцлох

Featured posts

Багш нар цалинг 3.5 сая төгрөг болгохыг шаардаж жагсаж байна

Багш нарын цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулахыг шаардаж УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлнэ. Мөн тайван жагсаал хийхдээ бусдын нэр хүндэд халдахгүй байхыг уриаллаа. Энэ удаагийн тайван жагсаал үр дүнд хүрэхгүй тохиолдолд хуулийнхаа хүрээнд тэмцэл хөдөлгөөнийг үргэлжлүүлэх болно гэв. Тайван жагсаалыг 12:00-16:00 цагийн хооронд зохион байгуулах юм.

Монгол Улс ШХАБ-тай ажиглагчийн хувиар үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин  бараалхав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлзэж байдгийг илэрхийлэв. Энэ хүрээнд цаашид ШХАБ-ын гишүүн, ажиглагч, яриа хэлцээний...

Ерөнхийлөгч Х.Баттулга Ноён уулыг төрийн тахилгатай болгох тухай зарлиг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Ноён уулыг төрийн тахилгатай болгох тухай 81 дүгээр зарлигийг гаргалаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 81 ДҮГЭЭР ЗАРЛИГТ: “Монголчуудын өвөг Хүннү дээдсийн алтан шарил, мөр улбааг хэвлийдээ хадгалсан өлгий дагшин нутаг, эх түүхийн голомт болсон өнө эртний тахилгат хайрхан...

УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Халдашгүй байдлын дэд хороо хүлээж авах нь зүйтэй гэж үзжээ

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдсан билээ. Хуралдааны талаар Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргил "УИХ-ын нэр бүхий гурван гишүүн буюу Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Гурван гишүүн гэм буруутай гэсэн үг биш. Хууль хяналтын байгууллагыг ажлаа хийх боломжоор хангалаа. Гэм буруугүй гэж тогтоогдвол боломжит түргэн...

Хөвсгөл нуурт живсэн 11 техникийг нуурын 33.1-171 метрийн гүнээс татан гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачлагаар ОБЕГ, ЗХЖШ-ын холбогдох алба хаагчид, ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, зөвлөх инженерүүд, Геомастер компанийн хайгуул, судалгааны баг хамтран 2021, 2023, 2024 онуудад  Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц болон 11 автомашин, техник хэрэгслийг татан гаргалаа. Улмаар тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгож бохирдуулах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр зарим улсын төрийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлагатай хоёр талын уулзалт хийж, Ерөнхий санал шүүмжлэлд...

Нүүрсний экспорт 73 хувиар нэмэгджээ

Манай улс энэ сарын 18-24-ний өдрүүдэд 6,988 автомашин, 1,899 чингэлэг нийт 973.4 мян.тн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 26,269.6 мян.тн нүүрс гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 73 хувиар нэмэгдсэнийг УУХҮЯ мэдээлэв. Тайлант хугацаанд 120 автомашин, 203 чингэлэг буюу оны эхнээс 1,263.7 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс...

Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулж, хэрэглээнд үе шаттай нэвтрүүлнэ

Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, технологийн шинэчлэл хийх талаар хийсэн судалгаа, шинжилгээ, тооцооллын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн технологийн шинэчлэл хийх, шахмал түлшний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахыг Эрчим хүчний сайдад даалгалаа. Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор 2023 оны 2-4 дүгээр сард...

Хотын дарга үер усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 10 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс биелэлт 88.3 хувьтай байна. Тодруулбал, “Ковид-19” халдварын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. “Хариуцлагын гэрээ”-г 658 ресторан, 75 баар, 89 кафе,...

Тариалах үрийн 55 хувийг лабораторийн шинжилгээнд хамруулаад байна

Манай улс энэ жил 340497,3 мянган га талбайд 22 сортын 54479,6 тн үрээр улаан буудай тариалахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар тариалах үрийн 55 хувь нь  итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамрагдсан байна. УНХТГ болон ТЭДСАА–д нөөцөлсөн 12 сортын 15722.6 тн улаан буудайн үр 100% шинжилгээнд хамрагдсан. Хаврын тариалалт эхэлж буй энэ үед тариаланчдад дараах зөвлөгөөг хүргүүлж байна.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-20.9 ° C
-20.9 °
-20.9 °
71%
1kmh
75%
Мяг
-17 °
Лха
-19 °
Пүр
-16 °
Баа
-14 °
Бям
-13 °
- Advertisement -

Шинэ мэдээ