Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргав. Тус тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай урт хугацаат "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг цаг алдалгүй, тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Мөн гэрээ байгуулсан аж ахуйн...
Тариаланч, ногоочид үзэсгэлэнгийн хугацааг уртасгаж, импортын ногоог хязгаарлахыг хүслээ
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн худалдаанд оролцогчид үзэсгэлэнгийн хугацааг уртасгах, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн машины зогсоолын төлбөрөөс чөлөөлөх, импортын ногоог хязгаарлан, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг хүсэж байна.
Тэд энэхүү хүсэлтээ Ерөнхий сайд Г.Занданшатар 20 дахь удаагийн үзэсгэлэнд очиж тариаланч, ногоочидтой уулзах үеэр тавьжээ. Үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчдын хэлж буйгаар тариаланч, ногоочдын орлого нэг өдөрт 89 сая, хөнгөн хүнсний үйлдвэрлэгчдийнх 130 сая гаруй төгрөгт хүрч, борлуулалт сайн байгаа аж.
Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсний асуудлыг удахгүй эцэслэн шийднэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жанжин Д.Сүхбаатарын талбайд өнгөрсөн хоёр өдөр өрнөсөн жагсаал цуглаан болон тэдгээр жагсагчдаас хүргүүлсэн шаардлагатай холбогдуулж байр сууриа илэрхийллээ.
Тус жагсаал цуглааны хүрээнд нийт 14 иргэний нийгмийн байгууллага болон 20 орчим байгууллагаас тодорхой тооны шаардлагыг хүргүүлсэн байна. Эдгээр шаардлагын нэгдүгээрт жагсагчид шударга ёсыг нэхэмжилсэн ба нэн тэргүүнд өнөөгийн нийгэмд хурцаар яригдаж буй "нүүрсний" гэх асуудлыг яаралтай шийдвэрлэж,...
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шатанд 240 гэрчийг дууджээ
Монгол Улсын Их Хурлын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол өнөөдөр (2023.03.13) Төрийн ордонд эхэллээ.
Энэ удаагийн буюу гурав дахь шатны сонсголд...
Өсвөрийн аврагч: Багануур дүүргийн “Дөл” бүлгэм улсын аваргаар тодорлоо
Өсвөрийн аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг бататгах, болзошгүй гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадлага олгох зорилгоор “Өсвөрийн аврагч-2023” улсын аварга уралдааныг хоёрдахь удаагаа зохион байгууллаа.
Тэмцээнд бүс, бүсээс шалгарсан зургаан багийн 50 орчим өсвөрийн аврагч оролцож, жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч...
“Байнгын бүрэлдэхүүний салаа”-ны төрөлд 7 багийн 112 тамирчин өрсөлдөж байна
Онцгой байдлын байгууллагын эрэгтэй баг тамирчид Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнд 2009 оноос хойш оролцож байна.
Энэ жилийн “Байнгын бүрэлдэхүүний салаа”-ны төрөлд ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, Дотоодын цэргийн штаб, ШШГЕГ-ын долоон байгууллагын 112 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Онцгой байдлын байгууллагын баг тамирчид даалгавраа гүйцэтгэн, барианд орлоо.
Монгол Улс, БНСУ-ын цэргийн хамтарсан сургууль болж байна
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох чадавхыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Хуурай замын цэргийн командлал хоорондын анхны бие даасан инженерийн цэргийн хамтарсан сургууль 2025 оны 5 дугаар сарын 19-нөөс 30-ны өдрүүдэд БНСУ-ын Хуурай замын цэргийн инженерийн 1115 дугаар ангийн байршилд зохион байгуулагдаж байна.
Хамтарсан...
Х.Энхбат: Баргийн зүйлээс айхааргүй сэтгэлийн хаттай болжээ
Нийслэлийн аврах 105 дугаар ангийн эмч, дэд хурандаа Хүрэлбаатарын Энхбаттай ярилцлаа.
– Сайн байна уу. Тантай анх ярилцахаар ирэхдээ цагаан халаадтай эмэгтэй хүн байх болов уу гэж төсөөлж байлаа. Гэвч аврагчийн хувцастай эрэгтэй хүн зогсож байх юм?
– Аврах ажиллагаанд ихэвчлэн эрчүүд оролцож явдаг болохоор эмчийн албанд эрэгтэй хүн ажиллах нь түгээмэл. Манай Онцгой байдлын газрын...
Нисэхийн хурдны замаас Эмээлтийн замтай холбогдох 16 км авто зам барина
Яармаг, Сонсголон орчмын авто замын ачаалал цаашлаад Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд шинэ төлөвлөлтүүдийг хийж буй. Үүний нэг нь Яармагийн замаас Богд уулын араар яваад Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам юм. Энэ замыг цааш Эмээлтийн авто замтай холбоно. 16 км урттай дөрвөн эгнээ тус авто замыг ирэх онд багтаан ашиглалтад оруулна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ерөнхий сайдын өргөөнд албан ёсны хэлэлцээ хийв.
Албан ёсны хэлэлцээ элэгсэг дотно, найрсаг уур амьсгалд болж, талууд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, цаашдын...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
55%
4kmh
75%
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-10
°
Мяг
-19
°
Лха
-16
°
- Advertisement -





































