-25.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 8, 2025

Онцлох

Featured posts

Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6 дугаар сар хүртэл хойшлуулахаар зөвшилцөлд хүрлээ

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газраас орон даяар Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, сайд нараар ахлуулсан 6 баг орон нутагт ажиллаж буй. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханыг орон нутагт ажиллах үеэр малчдын хамгийн их хөндөж байсан санал, хүсэлт бол малчны зээлийн асуудал байжээ. Иймд Шадар сайд Төв банк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, Малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах талаар хэлэлцэж, зөвшилцөлд хүрсэн...

Мал, амьтны сэг зэм устгахдаа халдвар хамгааллын дэглэм мөрдөх чиглэл өгөв

УОК-ын Шуурхай штабаас 21 аймгийн Онцгой комисстой цахимаар хуралдаж, мал амьтны сэг зэм устгахтай холбоотой халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх талаар мэдээлэл өгөв. УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, тус штабаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцууллаа. Тэрбээр, 2000-2002, 2009-2010 оны зудтай харьцуулахад энэ өвлийн хэрэгжүүлсэн үйл ажиллагаа үр дүнтэй байсныг онцлоод, зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг...

Монгол Улсын Ерөнхийлөгч ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг нээж үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их Хурлын ес дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ: “Эрхэм хүндэт ард иргэд ээ, Монгол Улсын Их Хуралд шинээр сонгогдсон эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Монгол...

Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв” хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ. Тэрбээр ижил стандарт, ижил шаардлага гэсэн хуучны хэвшмэл ойлголтоос салж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний давуу тал, үйлдлийн чадамжид нийцсэн шинэ стандартыг нэвтрүүлэх шаардлага бий болсон гэв. Стандарт амьдрал дээр хэрэгждэггүй, цаасан дээр л үлддэгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудлуудаас харж болно. Бэрхшээлийг цогцоор нь шийдэхэд төсөв,...

1000 эмч харилцан солилцож, туршлага судлах хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавилаа

Эрүүл мэндийн аялал жуулчлал гэх шинэ ойлголтыг бий болгож, оношлогоо, эмчилгээ, үйлчилгээ, асаргаа сувилгааг технологийн дэвшилтэй хослуулан эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлж буй улс орон бол Солонгос. Улсдаа дээрх бүхий л үзүүлэлтээрээ дээгүүрт бичигддэг ууган эмнэлэг Пусаны эрүүл мэндийн төв эмнэлгээр НИТХ-ын дарга А.Баяр, төлөөлөгчдийн хамтаар зочиллоо. 1876 онд “Gwanlip Jesaeng Hospital” нэртэйгээр байгуулагдаж...

“Монголын эрхзүйн шинэтгэлийн шинэ үе шат“ онол, практикийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Герман-Европын эрх зүйн төвтэй хамтран “Монголын эрх зүйн шинэтгэлийн шинэ үе шат” онол, практикийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн төрийн байгууллагын төлөөлөл болон эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд нийт 120 гаруй оролцогч үндэсний эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгийн дэмжигч байгууллагаар ХБНГУ-ын Олон...

Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг 2026 онд гурван удаа үе шаттай нэмж, 75 хувиар нэмэгдүүлэх саналыг танилцуулав

Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны эрүүл мэндийн салбарын ажилтны үндсэн цалинг нэмэгдүүлэх шаардлагын талаар хэлэлцэж, тус салбарын ажилтны цалинг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.  Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэн нэмэгдүүлэх” тухай нэмэлт хэлэлцээрийн төслийг ирүүлсний дагуу уг...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх ёслолд оролцов

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцож байна. Тэрбээр 2022 оны есдүгээр сарын 18-ны өдөр Вестминстерийн ордонд Хатан хаан II Элизабетийн шарилд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын нэрийн өмнөөс Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлэв. Энэхүү ёслолын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ланкастерийн харшид нээсэн эмгэнэлийн дэвтэрт гарын...

Нийтийн тээврийн парк шинэчлэлийг энэ онд 80 хувьд хүргэнэ

Нийслэлийн нийтийн тээврийг энэ онд 384 автобусаар шинэчлэх аж. Эхний ээлжинд урд хөршөөс 224 автобус авахаас 100 нь БНХАУ-ын Эрээний хилийн боомтод ирж гаалийн хяналтад орж буй талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.   Хятад улсын Шиаменийн үйлдвэрээс нийлүүлж буй шинэ автобуснуудын эхний ээлжийг нийслэлд нэгдүгээр сарын 10-нд хүлээн авах аж. Улмаар энэ сарын 15-наас үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ. Үлдсэн...

Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ

Улаанбаатар хотноо 2025 оны долоодугаар сарын 16-нд гарын үсэг зурсан "Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг баталлаа. Хэлэлцээр байгуулснаар Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бий болж, агаарын харилцааг хөгжүүлэх суурь нөхцөл бүрдэж байна. Баруун Азийн орнууд руу нислэгийн чиглэл нээх, олон улсын тээвэр, логистикийн сүлжээнд...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-25.9 ° C
-25.9 °
-25.9 °
76%
0kmh
0%
Мяг
-10 °
Лха
-17 °
Пүр
-19 °
Баа
-15 °
Бям
-18 °
- Advertisement -

Шинэ мэдээ