Шинэ цагийн "Юндэн Гөөгөө" /фото/
Кино сонирхогчидын дунд хүлээлт үүсгээд байсан "Single Ladies 3" уран сайхны кино нээлтээ хийсэн цагаасаа танхим дүүрэн үзэгчтэй байсаар байгаа. Тэгвэл энэ удаагийн анги дээр Гэрэлээгийн /жүжигчин О.Дөлгөөний/ хайрыг татаж, дурлуулж чадсан Алтангэрэл гэх залуу зөвхөн Гэрэлээг ч биш кино үзсэн олон олон бүсгүйчүүдийн харцыг булаагаад байгаа. Гүндүүгүй адуучин залуугийн дүрийг бүтээсэн Г.Ананд гэх залуу мэргэжлийн жүжигчин биш СЭЗДС-ийг төгссөн нэгэн гэнэ шүү.
Ингээд бүсгүйчүүддээ зориулаад Шинэ...
Цэцэрлэгийн хүүхдийн шинжилгээг 8600-16000 төгрөгөөр хийж байна
Энэ жил улсын хэмжээнд 672 цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдах бөгөөд улсын цэцэрлэгүүдийн цахим бүртгэл энэ сарын 23-ны өдрийг дуустал үргэлжлэх юм. Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд цагаан хорхой, шээсний шинжилгээ өгсөн байх шаардлагатай байдаг.
2-5 настай хүүхдийн шээс, цагаан хорхойн шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд үнэгүй авч байна. Харин өрхийн эмнэлгүүд уг шинжилгээг авдаггүй. Эцэг эхчүүд улсын эмнэлэг дээр цаг хугацаа алдаж дугаарлахаас илүү хувийн хэвшлийн...
Ерөнхийлөгч 2222 сурагчийн хамт “Тусгаар тогтнол” шүлэг уншлаа
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид уншдаг уламжлал тогтсон нь өчигдөр болж өндөрлөлөө.
Сурагчдад эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлж, жил бүр энэхүү шүлгийг унших нь яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг үндэсний бахархалт шүлэг болгох зорилготой юм.
Өнгөрсөн жил энэхүү шүлгийг Нийслэлийн Баянгол дүүргийн...
5000 төгрөгийн дэвсгэртийг шинэчлэн гаргажээ
Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгт шинээр хэвлүүлэх, тээвэрлэх, хадгалах, мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ төгрөгийг хуурамчаар үйлдэх явдлыг багасгах, зогсоох тал дээр анхааран ажиллаж байна.
Манай улсад хуурамчаар үйлдэгдэж буй мөнгөн тэмдэгтүүд нь ихэвчлэн хамгийн өндөр дүнтэй 5000, 10000, 20000-тын дэвсгэртүүд байдаг тул Монголбанк нэн түрүүнд эдгээр...
Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил "К2"-д хөл тавьсан анхны Монгол хүн боллоо
Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн долоон тивийн ноён оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ уулын оргилд амжилттай авирч гарлаа.
Уулын спортын ОУХМ Б.Гангаамаа К2 уулын оргилоос Олон улсын уулчдын холбооны залуучуудын комиссын гишүүн О.Батсайхантай сансрын утсаар шууд холбогдсон байна. Тэрбээр: ”К2 уулын оргилд Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөөний 11 цагт амжилттай гарлаа. Одоо би К2-ын...
Өр зээлийн эхлэлийг тавьсан улс төрийн хүчин бол МАН юм
Төсвийн сахилга бат:
2011 онд нүүрсний үнэ тэнгэрт хадаж байсан үе. Хятадад коксжсон нүүрсний импортын 40 хувийг хангадаг байсан Австралид үеэр болсноор Монголын нүүрсний экспортын алтан үе эхэлсэн. Үүнд МАН гавьяа хумсын чинээ үгүй юм. Ийнхүү мөнгөөр гулигаж байсан үед ямаанд мөнгө хуваарлах зэргээр төсвийн зарлагыгг огцом нэмж, төрийн албан тушаалтнуудын тансаглалын эхлэлийг тавигджээ. Ашиг орлоготой байх тэр үед хуримтлал биш, харин төсвийн зардлаа нэмж...
Шүд, эрүү, нүүрний төв шинэ байртай боллоо
Улаанбаатар хотын хэмжээнд шүдний төрөлжсөн чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг төв ганцхан байдаг. Уг төв 3 жил орчим хугацаанд зориулалтын бус, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр шинэ байрандаа нүүн орж, стандартад нийцсэн, эмнэлгийн тоноглол бүхий орчинд иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр болж байна. Шүд эрүү нүүрний төвийн шинэ байрны нээлтийн ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын...
Сэрэмжлүүлэг: Ирэх долоо хоногт хүйтэн -52 градуст хүрнэ
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногийн эхнээс хүйтний эрч чангарах нь ээ.
Нэгдүгээр сарын 22-23-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 22, 23-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр, 24, 25-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар хүйтний эрч...
Ерөнхий сайд БСШУС-ын сайдыг томилуулах саналаа өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад академич Г.Чулуунбаатарыг томилуулах саналаа өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ.
Нэр дэвшигч Г.Чулуунбаатар нь:
1975-1981 онд МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн
2013 оноос одоог хүртэл Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал
2008-2013 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч...
Д.Эрдэнэбат: Эр хүн гурван хатуу үг, гурван хатуу цохилт даадаг л байх хэрэгтэй
УИХ-ын гишүүн Ж.Батзанданг өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд ТЕГ-ын дарга асан Б.Хурц сүрдүүлсэн гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Учир нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ талаар УИХ-ын даргад төрийн хамгаалалтад орох хүсэлтээ хүргүүлсэн билээ.
Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тухайн үед яг ямар үйл явдал болсон талаар тодрууллаа. Тэрбээр “УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны асуудлаар бүлгийн гишүүд миний өрөөнд цугласан. Тэр үеэр...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-9.9
°
C
-9.9
°
-9.9
°
79%
0kmh
40%
Баа
-20
°
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-11
°
Мяг
-19
°
- Advertisement -








































