5.1 C
Ulaanbaatar
Ням, 4 сар 28, 2024

Онцлох

Featured posts

Нийслэлийн хэмжээнд хорио арга хэмжээ 04 сарын 30 хүртэл үргэлжилнэ

Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа энэ цаг үед нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж байхаар болсон билээ. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар “Нийслэлийн мэдээ” фэйж хуудсаар дамжуулан цахимаар мэдээлэл хүргэлээ. Иргэдийн хайхрамжгүй байдал, хөл хорионы...

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нэг их наяд 80 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна

“Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа хийж, ногдол ашигтай холбоотой болон бусад асуудлаар мэдээлэл өглөө. Энэ удаагийн мэдээллийг тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр хийв. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 1.080 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилна 2020 оны 03 дугаар сарын 24-29-ний хооронд 1800-1072 тусгай дугаартай лавлах утсаар 4356 хүн холбогдсон бол мэдээллийн төвийн байранд 325 иргэн биеэр...

АН-ын зөвлөл эдийн засгийн эрсдэлийг даван туулах тогтоолын төсөл өргөн барина

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл 202.3.30-ны өдөр Өргөтгөсөн цахим хуралдаан хийлээ. Хуралд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд, МҮХАҮТ-ийн удирдлагууд болон бизнес эрхлэгчид цахимаар холбогдож, улс орны эдийн засгийн нөхцөл байдал болон Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар санал бодлоо илэрхийлж, харилцан санал солилцлоо. Цахим хуралдааны үеэр өнөөгийн нийгэм, эдийн засгийн бодит байдалд зарим бизнес эрхлэгч, эдийн засагчдын хийсэн судалгаагаа танилцуулсан юм. Орон даяар тогтоосон...

Шар өвс шатаавал 100 мянгаар торгоно

НОБГ-т сүүлийн өдрүүдэд зуслан болон гэр хороололд өнжмөл шар өвс шатааснаас үүдсэн галын 11 дуудлага иржээ. Түүнчлэн гал түймрийн 10 дуудлагын 7 нь шар өвс шатаасан тохиолдол байгааг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээлж байна. Иргэд хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулдаг. Тиймээс хаврын хуурайшилтын үед иргэд татсан...

Амралтын өдрүүдэд халдваргүйжүүлэлтийг үргэлжлүүлнэ

Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Гал унтраах ангийн тусгай зориулалтын машин техникээр ариутгал халдваргүйтгэлийг энэ амралтын өдрүүдэд хийхээр болжээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас гаргаж буй уг тусгай зориулалтын машинуудаар бямба гарагт 96,2км, ням гарагт 62,6км буюу нийт 158,8 км гудамж талбайд халдваргүйтгэл хийх юм байна. Нийслэлийн Засаг даргын А/376 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн...

У.Хүрэлсүх: Засгийн газраас 5 их наяд төгрөгийн долоон арга хэмжээ хэрэгжүүлнэ

Эдийн засгийг дэмжих чиглэлээр хариу арга хэмжээ авна Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргав Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Өндөржүүлсэн бэлэн байдлын үед боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж, 2019 оны байдлаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн...

Агаарын бохирдол 55 хувиар буурчээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлшний түгээлт борлуулалт болон цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэв. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар зэрэг мэргэжлийн байгууллагууд болон нутгийн захиргааны 594 байгууллагатай хамтран гэр хорооллын айл өрхүүдийн зуухны битүүмжлэл болон...

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан уриалга гаргалаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ард түмэндээ хандан зургаан зүйл бүхий уриалга гаргалаа. УРИАЛГАД: “Сүүлийн үед коронавирусний тахал, нефтийн үнийн уналт, дэлхийн санхүүгийн зах зээлийн уналтаас үүдэн эдийн засагт даяар хямрал нүүрлэн ирлээ гэж дэлхийн бараг бүх эдийн засагчид дүгнэж, Засгийн газрууд нүүрлэн буй хямралын цохилтыг зөөлрүүлэх, даван туулахад бүхий л хүч анхаарлаа тавьж эхлэв. Бидний мэддэг, дасал болсон...

“Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг бүрэн зогсоожээ

“Урт цагаан”-ыг нураах шийдвэр гарсантай холбогдуулан түрээслэгчид зам хаан жагслаа. Тэд “Цар тахлын үеэр иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байна. Усаар ханга. Урт цагаан соёлын өв мөн” гэсэн бичиг бүхий уриалга барин, эсэргүүцлээ илэрхийлж байна.

Улсын хэмжээнд 2.2 сая төл хүлээн аваад байна

Улсын хэмжээнд 3 дугаар сарын 20-ны байдлаар 2.2 сая төл хүлээн авч, төл бойжилт 98.4 хувьтай байна. Энэ хавар улсын хэмжээнд 29.2 сая толгой мал төллөнө. Үүний 7.4 хувь төллөөд байна. Төллөсөн хээлтэгчийн 2.3 хувь нь бод, 97.3 хувь нь бог малын хээлтэгч байна. Улсын хэмжээнд оны эхний нийт малын 0.5 хувь нь зүй бусаар хорогджээ. Энэ нь хэвийн хорогдолд тооцогдож байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. Мал...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
5.1 ° C
5.1 °
5.1 °
28%
5kmh
0%
Дав
9 °
Мяг
14 °
Лха
17 °
Пүр
19 °
Баа
15 °
- Advertisement -

Шинэ мэдээ