“Хавцалд” МУСК тун удахгүй үзэгчиддээ хүрнэ
Нисдэг тэрэгний нислэгийн баг томилолт аван аян замд гарна. Хүрэх газраа хүрэлгүй үл мэдэгдэх хадан хавцалд нисдэг тэрэг унаснаар адал явдал эхэлнэ. Байгалийн хүнд хэцүү байдал, үл мэдэгдэх хадан хавцалд юу болохыг хэн ч таашгүй...
Учир битүүлэг хадан хавцалд нууцлаг зүйлүүдтэй нүүр тулгарснаа багийн гишүүд хэрхэн мэдэх билээ. Энэхүү нууцыг “Хавцалд” адал явдалт уран сайхны киноно энэ сарын 19-нөөс бүх кино театруудаар хүлээн авч...
“Дайн” МУСК тун удахгүй нээлтээ хийнэ
Монгол, Америк уран бүтээлчдийн гурван жилийн хугацаанд хамтран бүтээсэн “Дайн” МУСК-ны нээлт энэ сарын 21-нд болох бөгөөд бүх кино театраар үзэгчдийн хүртээл болох юм.
Амьдрал гэж юу вэ? Хүний дотоод мөн чанар, сэтгэхүйд далдын хүч нөлөөлж, удирддаг гэж үү? Бодит ертөнц болоод хүмүүний хийсвэр үзэл бодол хаана огтолцдог тухай асуултын хариултыг эндээс олоорой. Кино багийнхан тус бүтээлээрээ хүний дотоод мөн чанарын тухай хөндөхийг зорьжээ.
https://www.youtube.com/watch?v=cO4s9b0Tmag
https://www.youtube.com/watch?v=ypUzx0RR_HA
Кинонд тоглох уу? хүүхдүүдээ
“САЙН ААВ” киноны уран бүтээлчид "Простар" фильмсын дараачийн уран бүтээл болох “МӨРӨӨДӨЛ” хүүхдийн уран сайхны киноны гол дүрүүдийн сонгон шалгаруулалт болох гэж байна. 10-14 насны эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийг кино пробонд урьж байна.
ДҮРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:
ХЭЗЭЭ: 2017 оны 8 сарын 2, 3-нд 11-17 цагийн хооронд Баруун 4 зам, Гандан өгсөх зам дагуу, Ашид Монгол төв 4 давхарт 401 тоот
КАСТИНГ ХУРААМЖ: 3000 төг.
УТАС: 99141577, 70001577
Мөн түүнчлэн “МӨРӨӨДӨЛ”...
Зургаан найруулагчийн зургаан ишлэл буюу “БУМЕРАНГ”
Хүн төрөлхтөн үйлийн үрээс зугтах боломжгүй гэдэг. Таны бодож сэтгэж, ярьж хэлж, хийж байгаа үйлдэл бүхэн ямар нэгэн байдлаар хэлбэрээ өөрчлөн, эрт орой хэзээ нэгэн цагт эргэн ирдэг байна.
Амьдралын хууль гэгддэг үйлийн үр сэдвээр зургаан найруулагч тус бүр богино хэмжээний зургаан кино хийж, "Бумеранг" нэртэй нэгэн цогц бүтээл дор нэгджээ.
"Бумеранг" антологи кино нь энэ сарын 26-аас бүх кино театраар гарна.
Эдгээр найруулагчийг нэрэлбэл Ч.Батбаяр, Б.Ганболд,...
Б.Эрдэнэцэцэг: “Ээж хадны домог” киногоороо дамжуулж хүн байгалийн уялдаа холбоог илтгэхийг зорьсон
Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутагт орших Ээж хадыг хүн бүхэн мэднэ. Хүсэл биелүүлдэг, үр хүүхэд гуйдаг ч гэх нь бий. Тэгвэл энэхүү хайрханы тухай өгүүлэх “Ээж хадны домог” нэртэй кино домгоос амилсан кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ
“Чононгоо фильм” продакшны уг бүтээл "Цөөвөр" хэмээх Цагаагчин Үхэр жилийн битүүний өдөр буюу энэ сарын 11-нд онлайнаар нээлтээ хийх гэж байна. Иймд тус киноны ерөнхий найруулагчаар ажилласан, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Базаррагчаагийн Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.
-“Ээж...
МУГЖ И.Одончимэг шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртжээ
X ТҮЦ" продакшны уран бүтээлчид Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн "Солиот эх" өгүүллэгээс сэдэвлэн уран сайхны кино бүтээж, өнгөрсөн нэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болгосон билээ. Дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн шуугиан тарьсан уг киноны найруулагчаар МУГЖ И.Одончимэг, продюсерээр Н.Онон ажилласан юм.
Тэгвэл энэхүү киног БНХАУ-ын зах зээлд гарах болсон талаар "X ТҮЦ" продакшны жүжигчин Т.Бархүү өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ. Тэрбээр, "Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд...
Гамшгийн эрсдлийг бууруулах сэдвээр баримтат киноны уралдаан зарлав
Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газартай хамтран энэ оны долдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо "Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал"-ыг зохион байгуулах юм байна.
Үүнтэй холбоотой Засгийн газраас ивээн тэтгэж, гамшгийн эрсдлийг бууруулах сэдвээр баримтат киноны уралдааныг Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд зарласан байна.
29 сая төгрөгийн шагналын сантай тус уралдааны шилдэг хоёр бүтээлийг шалгаруулан, Азийн сайд нарын бага хурлын үеэр олны...
"ДУВА" наадамд шалгарсан шилдэг бүтээлүүд буюу "Кино бүтсэн түүх" нэвтрүүлэг
Нийгмийн сайн сайхны төлөө "Дува" кино наадмын шилдэг бүтээл болох "Амьдрах сайхан" богино хэмжээний киноны найруулагч, Базарсад, кино наадмыг хамтран зохион байгуулагч "Боролдой" студийн найруулагч С.Мягмар нар Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэнгийн "Кино бүтсэн түүх" нэвтрүүлэгт уригдан оролцжээ. Мөн тус нэвтрүүлгээр ДУВА наадамд шалгарсан шилдэг бүтээлүүдийг мэргэжлийн хүмүүсийн тайлбартайгаар хүлээн авч үзэх боломжтой.
https://www.facebook.com/mnctvchannel/videos/304550853599730/UzpfSTUwMTM2OTczNzA0ODE2MTo1NDU2MTM4ODU5NTcwNzk/
“Ээжийн дайсан” хэн бэ
Тэмүүлэн эхнэрийнхээ ээжтэй танилцах гэсэн боловч эхнэр болох Гэрэлээ нуусаар л... Нэг өдөр Гэрэлээ ээжийгээ танилцуулахаар Тэмүүлэнг авч явна.
Тэмүүлэнгийн хадам ээж шоронгоос гарч ирнэ. Тэмүүлэнгийн бүтэлгүйтэл хадам ээжийн дургүйг хүргэсээр хөөгдөхөд хүрнэ. Эхнэрээсээ салах хүсэлгүй Тэмүүлэн хадам ээжтэйгээ хэрхэн тэмцэлдэх бол.
“Ээжийн дайсан 2” МУСК маргаашнаас бүх кино театруудаар гарч эхлэнэ.
https://www.youtube.com/watch?v=kL7l_XEC9sw
Өнөөгийн нийгмийн нүүр царайг “Эрэгтэй охин” киноноос
Солонго бол аз жаргалтай айлын эрх танхил охин. Гэвч тэр бага балчир насныхаа гэнэн томоогүй үйлдлээс шалтгаалж амьдралын хүнд хэцүүг туулан өснө.
Хүн болгон өөрийн тавиланг туулах учиртай ч Солонго охин хувь тавилангийн эсрэг сөрөхөөр хэзээ ч төсөөлж байгаагүй шийдвэрийг гаргана.
Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн уг уран сайхны кино нь өнөөгийн нийгмийн дүр төрх, бодит байдлыг уран сайхны аргаар харуулж байгааг тус киноны продюсер Б.Мөнхжаргал онцолсон...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-23.9
°
C
-23.9
°
-23.9
°
77%
1kmh
10%
Мяг
-11
°
Лха
-7
°
Пүр
-8
°
Баа
-19
°
Бям
-23
°
- Advertisement -








































