Хаврын чуулганыг өнөөдөр хаана
УИХ-ын нэгдсэн чуулганы нэгдсэн хуралдааны өнөөдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
Багшийн хөгжлийн тухай хуулийн...
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдлаа
Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өчигдрийн хуралдаан 14 цаг 49 минутад гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах” тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг болон холбогдох албаны хүмүүс оролцсон.
Засгийн газраас...
Иргэний хөдөлгөөний зүгээс тавьсан шаардлагын хариуг өгөв
УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч тэргүүтэй иргэний хөдөлгөөний төлөөллийг өчигдөр Төрийн ордонд хүлээн авч уулзаж, УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн шаардлагын хариуг өглөө.
Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч тэргүүтэй иргэний хөдөлгөөний төлөөлөл долоодугаар дугаар сарын 3-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлсэн юм.
Энэхүү шаардлагад “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны зургаадугаар...
БНХАУ-аас оруулж ирэх ажиллах хүчний тоог 3-4 дахин бууруулсан
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрээр хэлэхдээ, Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газар гадаадаас тэр дундаа урд хөршөөс олон тооны ажиллах хүч оруулж ирж байна гэх сөрөг мэдээлэл гарч байна. Бодит мэдээлэл өгье. Монгол Улсад өнөөдрийн байдлаар гадаадын 82 улсын иргэн хөдөлмөр эрхэлж байна.
Он гарсаар манай улсад 9835 гадаадын иргэн ажиллаж байгаагийн 5841 нь БНХАУ-ын иргэд байна.
Манай...
Нөхөн сэргээлт хийгээгүй уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар уул уурхайн зарим компаниудын тусгай зөвшөөрлийг цуцаллаа. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг дахь Гутайн даваан орчим үйл ажиллагаа явуулж байгаа “Ю энд Б” компани, Завхан аймгийн Тэс суманд хайгуул хийж улмаар нөхөн сэргээлт явуулаагүй “Урд хутлагт уул” компанийн тусгай зөвшөөрлийг тус тус цуцалж, үйл ажиллагааг зогсоолоо.
Хэнтий, Завхан аймгийн ард иргэд, малчдын гомдлын дагуу БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ-аас хамтарсан ажлын хэсэг...
С.Эрдэнэ: Засгийн газар өчигдөр хэд хэдэн ноцтой үйлдэл хийлээ
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Сонгуулийн сурталчилгаа хаагдсан үед сонгуулийн хууль зөрчиж эрх баригч нам төлбөр сурталчилгаа хэлбэрээр, бүх хэвлэл мэдээллийн сувгаар мэдэгдэл хийж, Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Энэ сонгуульд ямар ч үнэ цэнээр хамаагүй ялагч байлгах гэсэн эрх баригчдын увайгүй үйлдэл хэрээс хэтэрч байна. МАН-ын дарга М.Энхболдын...
5349 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгнө
Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын хүрээнд маргааш зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна.
Зөөврийн битүүжилсэн хайрцгаар санал авах иргэдэд:
Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй,
Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа,
Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан,
Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон,
Санал авах ажиллагааг...
“Хүндэт өргөмжлөл”-ийн эзэд тодорлоо
Ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Засгийн газар Үндэсний их баяр наадмын өмнө “Хүндэт өргөмжлөл”-өө хүртээдэг билээ. Энэ уламжлалын дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газрын гишүүд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд уг шагналыг гардууллаа.
Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр:
Стандартчилал, хэмжил зүйн газрын жолооч Л.Лхагвасүрэн
“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Х.Мөнхтулга
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн...
"Эрмитаж дахь ноён уулын эрдэнэс", "Иран дахь Монгол өв соёл" номын нээлт боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, ОХУ-ын Эрмитаж музей хамтран эрхлэн гаргасан “Эрмитаж дахь Ноён уулын эрдэнэс”, ШУА-иас доктор, профессор, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, түүхч О.Нямдаваагийн судалж эмхэтгэсэн “Иран дахь монгол өв соёл” номын нээлтийн ёслол Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.
Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлэхдээ “Эрмитажид байгаа Ноён уулын олдворыг бүрэн хэмжээгээр...
Ерөнхийлөгчийнзамнал.мон цахим хуудсын нээлт, “Ардын үг” аяны хаалт болов
Ерөнхийлөгчийнзамнал.мон цахим хуудсын нээлт, “Ардын үг” аяны хаалтын ажиллагаа “BLUE SKY” зочид буудалд болов. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, “МЕС” судалгааны төвийн захирал Л.Золбаатар, Монголын медиа корпорацийн удирдлагууд, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны найман жилийн төгсгөлд “Ардын үг” аяны хүрээнд Ерөнхийлөгчийн тайланг олон нийтэд...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
1.1
°
C
1.1
°
1.1
°
69%
4kmh
75%
Баа
0
°
Бям
-1
°
Ням
-6
°
Дав
-5
°
Мяг
-2
°
- Advertisement -