Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс Хамтарсан тунхаглал гаргав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад 2023 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийв.
Энэ нь хоёр улс 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Францын Ерөнхийлөгч Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд хоёр орны харилцааны түвшнийг ахиулах зорилготой юм. Монгол Улс Франц Улсыг чухал гуравдагч хөрш гэж...
УИХ-ын дарга өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллав
Өмнөх жилүүдтэй харьцуулахад өвөлжилт харьцангуй эрт хүндэрч, улсын хэмжээнд 11 аймгийн 40 гаруй сум, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд “шилэн зуд” нүүрлээд байгааг Улсын онцгой комиссоос мэдээлсэн. Мөн нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтож, 70 орчим хувьд зудын эрсдэл өндөр байна.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчидтай уулзаж, холбогдох арга хэмжээ авахаар орон нутагт ажиллав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжид талархал илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара-г хүлээн авч уулзлаа.
Элчин сайд М.Игавахара Япон Улсын Засгийн газар Монгол Улсад зудын гамшгийг даван туулахад зориулж хүмүүнлэгийн нэн шаардлагатай эд материалын тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн тухай мэдэгдэж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд илгээсэн захидлыг гардууллаа.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар,...
Европын Холбооны Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг ардчиллын үнэт зүйлсэд суурилсан Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв.
Уулзалтын үеэр...
54 төрлийн визийг цахимаар олгох боломж бүрдлээ
“Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын виз олгох журамд өөрчлөлт орууллаа.
Монгол Улсад албан, хувийн хэргээр түр болон оршин суух зорилгоор ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүнд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх, өнөөгийн үзүүлж буй үйлчилгээг илүү түргэн шуурхай хүргэх зорилгоор цахимаар олгох визийн төрлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Гадаадын иргэн,...
Хаврын чуулганыг лхагва гарагт хаана
УИХ-ын хаврын чуулган энэ сарын 8, 9-нд буюу мягмар, лхагва гарагт хуралдаж хаалтаа хийнэ.
Хаврын чуулганы отгон хоёр хуралдаанаар 20 орчим асуудлыг хэлэлцэн, батлахаар төлөвлөжээ. Хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
Долоодугаар сарын 8-ны мягмар гарагт
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэллээ
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүхэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын ард иргэд ээ,
УИХ-ын дарга, Ерөнхий сайд, эрхэм төрийн түшээд ээ,
Эрхэм...
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Энэ нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хийж буй анхны айлчлал юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг Монголын талаас Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг угтав.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагчидтай уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг тус ангид хүрэлцэн ирэхэд бие бүрэлдэхүүн жагсан угтаж, ангийн захирагч, хурандаа Х.Энхболд үйл ажиллагаагаа танилцууллаа.
“Ховдын хороо” хэмээн ард олонд алдаршсан, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Хатанбаатар С.Магсаржавын...
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Элчин сайд А.М.Готсурвэг үүрэгт ажилдаа орж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэн, амжилт хүсээд, “Оюун санааны хөрш” Энэтхэг Улстай тогтоосон “Стратегийн түншлэл”-ийн харилцаа гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв.
Монгол, Энэтхэгийн...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
78%
1kmh
40%
Баа
-20
°
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-11
°
Мяг
-22
°
- Advertisement -





































