“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Энэтхэгийн талтай төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх боломжтойг дурдав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-д өчигдөр бараалхав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Энэтхэгийн Парламентын даргын айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглээд энэхүү айлчлал нь Монгол, Энэтхэгийн “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд...
Ерөнхий сайд Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай болон эдгээр хуулийн төсөлтэй дагалдан боловсруулсан хууль, УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны удирдлага, зохион байгуулалтын...
Засгийн газрын хуралдаанаар 30 асуудал хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Тус хуралдааны товд "Гепатитын В, D вирусийн халдварын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, Эрүүл мэндийн салбарт процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээ хийсэн талаарх дүгнэлт, Эрчим хүчний нүүрсний хангамж, шахмал түлшний үйлдвэрлэл, хангалт, "Тавантолгой түлш" ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд...
Эсватини, Барбадос, Тринидад ба Тобаго, Ботсванатай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.27) Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 4 улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа.
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2013 оны шийдвэрийн дагуу НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоохоор ажилласны дүнд өнгөрсөн хугацаанд Эсватинийн Хаант Улс, Барбадос Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевт 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бараалхлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевыг тус улсын төрийн тэргүүний хувиар 16 жилийн дараа Монгол Улсад төрийн айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн хайгуул судалгааны ажилтай танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын Ван аймгийн нутагт орших Их эзэн Чингис хааны ач Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн Монгол, Туркийн хамтарсан багийн археологийн хайгуул судалгааны ажлын явцтай танилцлаа.
Ил хан Хүлэгү 1259 оны намар тус нутгаар дайрч өнгөрөхдөө бэлчээр, газрын таатай онцлогийг харгалзан ордон байгуулахаар тогтсон...
“Монголын нууц товчоо”-г ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ажлын хэсэг байгуулна
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан, Ардын багш, доктор, профессор Д.Бадарч нарыг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд, “Монголын нууц товчоо”-г ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх ажлын хэсэг...
Үндсэн чиглэлийн биелэлт, үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан (2023.03.15) Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, мөн Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол, Узбекистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
“Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэл”-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев нар гарын үсэг зурлаа.
“Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хооронд худалдаа, эдийн...
Арабын Нэгдсэн Эмиратын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Гуртаси Аль-Нуаими Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орлоо.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг онцолж, АНЭУ нь Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа дахин нээж байгаа нь тус улсаас хоёр орны харилцаанд ач...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
78%
1kmh
40%
Баа
-20
°
Бям
-21
°
Ням
-16
°
Дав
-11
°
Мяг
-22
°
- Advertisement -




































