УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээгдэнэ
УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар зарласан УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт өнөөдөр 10.00 цагт болно.
Ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 2 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэж, цаг үеийн мэдээлэл сонсох аж.
Ээлжит бус чуулган энэ сарын 26-ныг дуустал үргэлжилнэ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сенатор Дан Салливантай уулзав
АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Конгрессын Сенатын танхимын гишүүн ноён Дан Салливантай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Ерөнхий сайд түүнтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд түүний Америкийн Нэгдсэн Улсад хийж буй айлчлал амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Дэд Ерөнхийлөгч М.Пэнстэй хийсэн яриа хэлэлцээний үр дүнд хоёр талын харилцаа шат ахиж, Өргөтгөсөн иж...
УИХ-ын чуулган хуралдана
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.
УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр төрийн удирдах албан тушаалыг үнэлэх замаар сонгуулийн санхүүжилт босгох төлөвлөгөө буюу “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө УИХ-ын даргыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой хэмээн нэр бүхий 40 гишүүн энэ сарын 25-нд тогтоолын төслийг өргөн барьсан.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай...
Н.Учрал: Иргэд 14 хоногийн хугацаанд E-мongolia, Е-halamj системд нэвтэрч, мэдээллээ шинэчлэх хэрэгтэй
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийх үеэрээ хүүхдийн мөнгийг олгох хүрээнд гарсан алдаа дутагдал, цаашид салбарын түвшинд хийх ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Н.Учрал сайд "Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтыг 2019 оноос дэвшүүлж, хууль, эрх зүй, техник технологийн шинэчлэлийг хэрэгжүүлж буй. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар системүүдийг хуульчилж...
Ерөнхий сайдын мэдээллийг хойшлуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлын асуулгад хариулахаар боллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг хойшлуулж, УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тавьсан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, өвлийг өнөтэй давах асуудлаар тавьсан асуулгад хариулахаар боллоо.
Чуулганаар хэлэлцэх асуудлаар санал авах үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Зуншлага гандуу байсантай холбоотойгоор өвөлжилт хүндрэх нь тодорхой боллоо гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
Өнөөдрийн байдлаар 113 сумдад зудын байдалтай болж, 40 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна. Иймээс бид өвөлжилтийн бэлтгэл...
Л.Энх-Амгалан УИХ-ын дэд дарга боллоо
УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар УИХ-ын дэд даргын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын дэд дарга асан Ц.Нямдорж Хууль зүй, дотоодын хэргийн сайдаар томилогдсонтой холбогдуулж МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн нэрийг тус албан тушаалд нэр дэвшүүлсэн. Иймээс чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэхэд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан 98.5 хувийн санал авч, УИХ-ын дэд дарга болов.
Энэ үеэр УИХ-ын гишүүд нэр хүндтэй албан тушаалд очсонд нь баяр хүргэж, ажлын амжилт...
Монгол-Хятадын агаарын тээврийг ирэх зургадугаар сараас үе шаттай сэргээнэ
Монгол Улс, БНХАУ-ын хооронд агаарын харилцааг сэргээх, хуваарьт нислэгийг эхлүүлэх боломж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Ковид 19 цар тахлын улмаас 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос одоог хүртэл зогсоод буй Монгол-Хятадын хоорондын агаарын тээврийг сэргээх эхний алхмыг тавьж, ирэх зургадугаар сараас хуваарьт нислэгийг үе шаттай эхлүүлнэ. Ингэснээр зорчигч тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг хүлээн авч уулзлаа.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд НҮБ үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэв.
Монгол Улс ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хангах, ядуурлыг бууруулах, эх,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.
Айлчлалын үеэр “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат...
УИХ-ын дарга Г.Занданшатар Биата Транкманыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.09.12) Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкманыг нутаг буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжин, хувь нэмрээ оруулж ажилласанд нь талархал илэрхийлээд цаашид ч манай улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцож, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ.
НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч,...
Цаг агаар
Ulaanbaatar
light snow
-13.9
°
C
-13.9
°
-13.9
°
78%
2kmh
40%
Ням
-18
°
Дав
-15
°
Мяг
-12
°
Лха
-15
°
Пүр
-16
°
- Advertisement -





































