Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар талууд санал солилцов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-тай найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт болохыг онцлон тэмдэглээд иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан бүх талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд...
Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон зарлиг гаргалаа.
Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлаа эрчимжүүлэхийг чиглэл...
“Бүсчилсэн хөгжлийн форум 2024” эдийн засгийн чуулган Төрийн ордонд эхэллээ
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын төсөлд тусгах бүс, аймгуудын хөгжлийн талаарх асуудлуудыг хэлэлцэх “Бүсчилсэн хөгжлийн форум 2024” эдийн засгийн чуулган Төрийн ордонд эхэллээ.
Төрөөс энэхүү чуулганд онцгой ач холбогдол өгч байгаа бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн өдрүүдэд бүс тус бүрээр зохион байгуулсан. Ерөнхий сайд өчигдрийн Засгийн газрын хуралдаан дээр “2024 оны төсвийн жилийг “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд бүхэлд нь...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн форумын зорилго бол жалга довны сэтгэлгээний хана хэрмийг нурааж, бүсчилсэн хөгжлийн реформын шинэ сэтгэлгээг эхлүүлэх юм
“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр,
“Эрхэм зочид, төлөөлөгчид өө,
Ардчилал төгс биш, гэхдээ ардчилсан нийгмийн хамгийн давуу тал бол нийгэм өөрөө өөртөө үнэлэлт, дүгнэлт өгч, түүнийгээ засахын төлөө нээлттэй хэлэлцэж чаддагт оршдог.
Та бидний өчигдөр гаргасан шийдвэр өнөөдөр дүгнэгдэж, харин өнөөдөр гаргах шийдвэр...
Ерөнхий сайд бүс нутгуудыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, хөгжлийн зураглалаа гаргахыг үүрэг болголоо
Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлж, үүрэг даалгавар өгөв.
Тэрбээр гурван жил гаруйн хугацаанд Засгийн газартай баг болон ажиллаж, цар тахал, геополитикийн нөхцөл байдал зэргээс үүдэлтэй төсвийн хүнд цаг үед иргэдийнхээ амьдралын чанар, амь нас, эрүүл мэндийг...
Ж.Ганбаатар: Шатахууны нөөц хангалттай байгаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар шатахууны нөөцийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Шатахууны хомсдол болоогүй. Сурагчдын амралт дуусч, хичээл сургууль орлоо. Цагаан сарын уур амьсгал орж, орон нутгаас автомашин олноор орж ирж байна. Үүнтэй холбоотойгоор шатахуун түгээх станцуудын ачаалал бага зэрэг нэмэгдсэн. Шатахууны нөөц хангалттай байгаа. Өнгөрсөн амралтын өдөр шатахуун түгээх станцууд ачаалалтай байсан бол өчигдрөөс хэвийн болсон.
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах талаар ярилцана.
Айлчлалын үеэр хоёр орны холбогдох яам, байгууллагууд...
Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулна
Даатгалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулга хийлээ.
Даатгалын тухай хуулийн дагуу Сангийн яам даатгалын хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах, Засгийн газрыг даатгалын бодлогын зөвлөгөөгөөр хангах эрхийг хэрэгжүүлж байгаа бол Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын үйл ажиллагааг зохицуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж байна. Даатгалын салбарт тулгамдаж...
‘’Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн 2022 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигч иргэдэд шилжүүлж эхэллээ
"Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн ногдол ашгийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын гурван тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022, 2023 оны үйл ажиллагааны үр дүнгээс ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгож, ‘’Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашгаас иргэдэд олгох хэсгийг 2024 оны хоёрдугаар сарын 10-ны...
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ: Олон жил яригдсан баялгийн суурь реформыг хийх улс төрийн зөвшилцөлд хүрч чадлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2024-01-31) Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн, Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэлээ. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийлээ.
Тэрбээр, Монгол Улсын нийт иргэддээ энэ өдрийн мэндийг дэвшүүлж, өнөөдрийг хүртэлх авлигын эсрэг шударга ёсны тэмцэлд тууштай хамт байсанд талархал илэрхийлье.
Дөнгөж...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-27.9
°
C
-27.9
°
-27.9
°
69%
0kmh
0%
Пүр
-13
°
Баа
-10
°
Бям
-13
°
Ням
-17
°
Дав
-15
°
- Advertisement -






































