Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын төсөлд тусгах бүс, аймгуудын хөгжлийн талаарх асуудлуудыг хэлэлцэх “Бүсчилсэн хөгжлийн форум 2024” эдийн засгийн чуулган Төрийн ордонд эхэллээ.
Төрөөс энэхүү чуулганд онцгой ач холбогдол өгч байгаа бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн өдрүүдэд бүс тус бүрээр зохион байгуулсан. Ерөнхий сайд өчигдрийн Засгийн газрын хуралдаан дээр “2024 оны төсвийн жилийг “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд бүхэлд нь зориулна” гээд, “Бүсийн хэмжээнд хөгжлийн зургаа гаргах, бүс нутаг бүхэн өөрийн нөөц боломж, давуу талдаа тулгуурлан эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ оновчтой тодорхойлж хамтарч ажиллах нь чухал.
Эндээс тэнцвэртэй бодлого эхэлнэ” гэж онцолсон юм. Форум төрийн Төрийн ордонд эхэлж, бүсийн байдлаар СТӨ, "Блью Скай", "Новотел", "Туушин" зочид буудал, ДБЭТ-т тус тус үргэлжилнэ.