-29.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 1, 2026

Улс төр

Эдийн засгийн өсөлт энэ оны III улирлын байдлаар 6.9 хувьд хүрчээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар (2023.12.27) макро эдийн засгийн сүүлийн үеийн үзүүлэлтүүд, мөнгөний бодлогын зарим асуудлууд болон цаг үеийн сэдвийн хүрээнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хурлын эхэнд, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг хэлэхдээ, Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны III улирлын байдлаар 6.9 хувьд хүрснийг онцлоод, өнөөдрийн байдлаар нийт 4.5 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байгааг...

Хувийн хэвшилтэй төр өрсөлдөхгүй, урт хугацаанд дэмжинэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан дийлэнх төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Засгийн газраас боловсруулж, УИХ-аар батлуулсан. Энэхүү анхдагч хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын баталгаа...

Ц.Даваасүрэн: Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпорацын бүтцийг байгуулахаар шийдвэрлэлээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийн талаар холбогдох сайдууд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Барилга хот, байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпорацын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпорацын бүтцийг байгуулахаар шийдвэрлэлээ. Бид өмнө нь ипотекийн зээлийн тогтолцоог Монголбанкнаас Засгийн газарт үе шаттайгаар шилжүүлнэ гэж байсан. Сарын орлого нь хоёр саяас доош иргэдийн хувьд...

Улаанбаатар хотод метро барих ажлыг Нийслэл Засаг дарга хариуцна

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” байгуулах тухай Засгийн газрын 411 дүгээр тогтоолыг өөрчлөн найруулав. Энэдагуу 2024-2028 онд Улаанбаатар хотод “метро”-г барьж байгуулах гүйцэтгэгч болон менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын сонгон шалгаруулалтыг олон улсад нээлттэй зарлах ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу  зохион байгуулахэрхийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг...

Шатахууны үнэ нэмэгдэхгүй, тогтсон үнээр нийлүүлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны дараагаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар цаг үеийн асуудлаар буюу тодруулбал, нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж, үнийн талаар мэдээллээ. Энэ оны 12 дугаар сард ОХУ-ын “Роснефть” компаниас 51 мянган тонн, бусад компаниудаас 15 мянган тонн, нийт 71 мянган тонн Аи-92 автобензин захиалснаас өнөөдрийн байдлаар 54 мянган тонныг гаалийн бүрдүүлэлт хийн оруулж ирээд буйг тэрбээр мэдээллээ.

Г.Занданшатар: Татвар, зээлийн бодлогын цогц шинэчлэл хийж байж хүнсний хувьсгал бодитой хэрэгжинэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан нар өнөөдөр (2023.12.25) "Хүнсний хувьсгал" төрийн бус байгууллагын удирдах зөвлөл болон хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй уулзлаа.  Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр "Хүнсний хувьсгал" төрийн бус байгууллагын удирдах зөвлөл болон баялаг...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монголчууд бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, олон улсын хамтын ажиллагааны түншүүддээ хандаж үг хэллээ. Ерөнхий сайд, Эрхэм монголчууд аа, Хүндэт хөрөнгө оруулагчид аа, олон улсын хамтын ажиллагааны түншүүд ээ, Монгол Улс өнөөдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны...

Г.Занданшатар: Сонгуулийн тойрог томсгох шийдвэр бүсчилсэн хөгжлийн бодлогын шинэчлэлийн эхлэл болж байна

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг орон нутагт 7, нийслэл Улаанбаатар хотод 6, нийт 13 томсгосон тойрогт зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь нэг нам, хувь хүнийхээс илүүтэй улс орны эрх ашгаа бодож, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн шинэчлэлийн эхлэл болсон шийдвэр болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо. Тэрбээр, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа яаралтай шинэчлэн хэлэлцэж, хөгжлийн том бодлого, төлөвлөлтөө шинэ шатанд гаргаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө...

Сонсголоор 2 багц сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судлахаар 74 гэрчийг дууджээ

“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион...

Г.Занданшатар: УИХ-ын гишүүд Та бүхэн сонгуулийн тойргийн асуудалд “БИД НЭГ МОНГОЛ” гэх үгийг санаж, ул суурьтай хандахыг хүсье

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай" тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Энэ үеэр Баян-Өлгий аймгийн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулиндаа нэгдмэл улс гэж заасныг сануулж, аливаа хуваагдлаас зайлсхийж уг асуудалд ул суурьтай хандахыг уриаллаа.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-29.9 ° C
-29.9 °
-29.9 °
69%
1kmh
4%
Баа
-10 °
Бям
-13 °
Ням
-17 °
Дав
-14 °
Мяг
-17 °
- Advertisement -

Шинэ мэдээ