-28.9 C
Ulaanbaatar
Баасан, 1 сар 2, 2026

Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 16 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн байна

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  Хуралдаанаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажил, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Их өгөгдлийн сан байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглан төлбөр тооцоо хийх боломж, өнөөгийн байдал, Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн 2023 оны хагас жилийн...

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

Засгийн газраас 2023 оны 09 дүгээр 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.  Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулсан. Тэрбээр, хууль тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-д суралцаж буй монгол оюутнуудтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсад суралцаж буй монгол оюутнуудыг Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Элчин сайдын яаманд хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Элчин сайдын яаманд хүрэлцэн ирэхэд Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн угтаж, ЭСЯ-ны үйл ажиллагааг товч танилцуулав.

Өвлийн аялал жуулчлалыг дэмжин ажиллана

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Монгол Улсын аялал жуулчлалын талаарх мэдээлэл 500 сая орчим хүнд хүрсэн, 2023 онд ирсэн жуулчдын тоо 2019 оныхоос давсан түүхэн амжилттай ажиллаж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар олон улсын болон дотоодын нислэгийг хэвээр хадгалах, "Mongolian winter" маркетингийн арга хэмжээ хэрэгжүүлэх зэрэг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой томоохон шийдвэрүүд гарлаа. https://www.youtube.com/watch?v=erTwPjoQNCM

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНАЛАУ-ын Ерөнхий сайд Сонсай Сипандонг бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд тус улсын Ерөнхий сайд Сонсай Сипандонг бараалхлаа. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг цохон тэмдэглээд энэ хүрээнд БНАЛАУ-тай худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд тус улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан бараалхлаа. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Лаос Улс нь өөр өөрийн түүхэн онцлог, байгалийн өвөрмөц тогтоцтой, олон мянган бээрийн зайд оршдог хэдий ч “Бие биеэ дэмжин харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн...

“Нүүрсний хулгай”-н талаарх баримт, мэдээллийг sonsgol.mn хаягаар хүлээн авч байна

“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороог Монгол Улсын Их Хурлын 2023 оны...

Монгол Улс, БНАЛАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны дараах баримт бичгийг байгуулав. “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард...

УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Х.Кобаяшиг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.11.06) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкитай бүрэн эрхийн хугацаа дуусаж, эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Элчин сайд Х.Кобаяшиг Монгол Улсад томилогдон ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит нар 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ерөнхийлөгчийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Тус айлчлалыг Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойн дараа хэрэгжүүлж буй бөгөөд албан ёсны хэлэлцээ ажил хэрэгч, халуун дотно уур амьсгалд болов. Хэлэлцээний эхэнд...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-28.9 ° C
-28.9 °
-28.9 °
76%
1kmh
0%
Баа
-11 °
Бям
-13 °
Ням
-15 °
Дав
-15 °
Мяг
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ