11.1 C
Ulaanbaatar
Даваа, 4 сар 29, 2024

Улс төр

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй хэлэлцээ хийв

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Тяньжин хотноо албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын хоёр талын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Улс төрийн харилцан ойлголцол,...

“Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд оруулна

“Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, 2021 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс гүний гарцаар зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг чөлөөт бүсэд нэвтрүүлэх байнгын ажиллагааг эхлүүлэхийг Засгийн газраас үүрэг болголоо. Тус бүсэд төрийн үйлчилгээ үзүүлэх хил, гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн, харьяатын алба зэрэг мэргэжлийн албадын үйл ажиллагаа явуулах бэлтгэлийг хангуулахыг холбогдох сайд нарт даалгав. Үүнтэй холбогдуулан Эдийн засгийн хамтын...

Ерөнхий сайд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы нөлөө бүхий улс төрч, эрх баригч Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, тус бүлгийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Такэбэ, гишүүн Т.Кобаяши нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй санал солилцов. Т.Никай, М.Хаяши тэргүүтэй Японы парламент дахь найрамдлын...

Цар тахалтай тэмцэх чиглэлд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт “КОВИД-19” цар тахалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Я.Нишимура, Японы ХӨСҮТ-ийн захирал Т.Вакида нарыг хүлээн авч уулзан, “КОВИД-19”-ийн нөхцөл байдал, төр засаг, эрүүл мэндийн байгууллагаас авч буй арга хэмжээ, цар тахалтай тэмцэх чиглэлд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд дэлгэрэнгүй санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Засгийн газар...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы Эзэн хаан Нарүхитод бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитод Олимпын нээлтэд оролцож буй хүндэт зочдын хамт бараалхав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олимпын наадмын нээлтийг албан ёсоор тунхаглаж буй Цог жавхлант эзэн хаанд гүн хүндэтгэл илэрхийлж баяр хүргэв. Мөн “Хэйсэй”-гийн он жилүүдэд цэцэглэн хөгжсөн манай хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа “Рэйва”-гийн шинэ эринд улам батжина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Халдвар аваад эдгэрсэн хүмүүст нөхөн сэргээх эмчилгээний зөвлөгөө өгнө

Улсын онцгой комиссын XXIV хуралдаан өнөөдөр цахимаар болж коронавируст халдварын эсрэг вакцины гуравдугаар тунг хийх эсэх, ковидын эмчилгээнд ашиглаж буй эм, тариа, эмнэлгийн хэрэгслийн хангалт, нийлүүлэлт болон эмнэлгийн тусламжийн багийн үйл ажиллагааны төлөвлөгөө, авто тээврийн шалган нэвтрүүлэх цэгүүд дэх хяналт зэрэг асуудлыг хэлэлцлээ. Вакцины гуравдахь тунтай холбоотой шинжлэх ухааны судалгааны үр дүн аргачлалыг хийж, ирэх сарын 20-ны дотор Улсын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд энэ сарын 22-ны өдөр Ерөнхий сайд Ё.Сүгатай Төрийн хүндэтгэлийн ордонд албан ёсны уулзалт хийв.Энэ нь хоёр улсын Ерөнхий сайд нарын түвшинд сүүлийн 2 жилд хийж буй анхны уулзалт юм. Уулзалт найрсаг дотно, уур амьсгалд болж, талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар болон олон улс, бүс...

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ

Эрчим хүчний салбарын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Тус салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 10-ны байдлаар 45.9 хувь, үүнээс үйлдвэр компаниуд 47.6, нүүрсний уурхайнууд 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн нөөц энэ сарын 10-ны байдлаар...

Гурван их наяд төгрөгийн зээл олгоод байна

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөрийн гүйцэтгэлийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Өнгөрөгч гуравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэ хөтөлбөрийн хүрээнд долдугаар сарын 19-ний байдлаар гурван их наяд 183,4 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Одоогийн байдлаар 204,209 ажлын байрыг хамгаалж чадаж байна гэж Сангийн сайд хэллээ. Нийт экспорт 2019 оны мөн...

ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22 -нд зохион байгуулахаар товложээ. Коронавирусний тархалт зургаадугаар сарын сүүл, долоодугаар сарын эхээр нэмэгдсэнтэй холбогдуулан ЭЕШ-ыг түр хойшлуулаад байсан юм. Энэ жилийн хувьд, 40 мянган хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна. ЭЕШ-ыг долоодугаар сарын 1-4-нд буюу товлосон хугацаанд нь зохион байгуулсан бол 10 мянган хүүхэд шалгалтад орж чадахгүй нөхцөл үүсээд байсныг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
11.1 ° C
11.1 °
11.1 °
19%
5kmh
20%
Мяг
14 °
Лха
13 °
Пүр
18 °
Баа
15 °
Бям
16 °
- Advertisement -

Шинэ мэдээ