Ерөнхийлөгч “Бүс ба зам” дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2019 оны дөрөвдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд БНХАУ-д Төрийн айлчлал хийж, 2019 оны дөрөвдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Бээжин хотод болох “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхны Төрийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ.
Мөн “Бүс...
Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахыг үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний номын санд ажиллаж, тус номын сангийн Төвд номын сан, Монгол судлалын танхим, Архив, Үнэт, ховор номын музей, Уншлагын танхим зэрэгтэй танилцаж, ажилтнуудтай нь уулзаж ярилцлаа.
ЮНЕСКО жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон 1995 онд зарласан. Дэлхийн номын өдрөөр Ерөнхий сайд хүрэлцэн ирж, ажилтай нь танилцаж байгаад Үндэсний номын сангийн хамт олон талархлаа илэрхийлж,...
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх төлөвлөгөөг батлав
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах хороо хуралдав. Хуралд хорооны дарга Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, хорооны гишүүд болон Зохион байгуулалт, Соёл, урлаг, Гадаад арга хэмжээ, Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны дэд ажлын хэсгийнхэн оролцов.
Чиглэл хариуцсан дэд ажлын хэсгүүдийн төлөвлөгөөг хэлэлцэн нэгтгэж, ойн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан баталгаажуулав. Батлагдсан төлөвлөгөөний дагуу шуурхай, үр дүнтэй ажиллахыг Шадар сайд...
Засгийн газар Хавдар судлалын эмнэлгийг өргөтгөх асуудлыг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 26 асуудал хэлэлцэж байна.
Хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол, Америкийн хамтарсан хорооны хуралдааны тухай, Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах талаар хэлэлцэх юм.
Мөн Хууль сахиулахын их сургуулийг өөрчлөн зохион байгуулах тухай, Газрыг...
Д.Эрдэнэбат: Улстөрийн намууд, Ерөнхийлөгчийн нэгдмэл саналаар Үндсэн хуулийг өөрчлөх ёстой
УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өчигдөр хуралдаж, мэдээлэл хийлээ.
2018 оны үндсэн чиглэлийн 32.3 хувийн биелэлтэй байна
Зөвлөлийн хурлаар энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байгаа Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж ерөнхий дүгнэлтийг гаргаад байна. Үндсэн чиглэлийн нийт 136 арга хэмжээний биелэлт өнөөдрийн байдлаар 32.3 хувьтай явж байгаа нь дэндүү хангалтгүй тоо гэж үзэж...
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах санал хүргүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт “Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг илгээв.
ЭЛЧИН САЙДЫГ ЭГҮҮЛЭН ТАТАХ АСУУДЛААР ЗӨВШИЛЦӨХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:
“Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд...
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянхошуунд ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр баригдаж буй төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын явцтай биечлэн танилцаж мөн Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны гэр хороололд ажиллаж байна.
Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх дэд төвийг байгуулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн бүтээн байгуулалт, ажлын гүйцэтгэлийн явцыг газар дээр нь үзэж,зарим үүрэг даалгаврыг өгч тулгамдаж буй асуудлуудтай холбогдуулан шийдвэр гаргаж байна.
Нийслэлийн гэр хорооллыг нэгдсэн төлөвлөлтөөр хөгжүүлэх дэд бүтцийн Дэд төвүүд байгуулах...
Чингис хааны өв соёлын хүрээлэн байгуулна
Засгийн газрын ээлжит хурлаар "Чингис хааны өв, соёлын хүрээлэн" байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Тус хүрээлэнг байгуулснаар "Мянганы суут хүн-Чингис хаан"-ы Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг гадаад, дотоодод дагнан сурталчлах, таниулах, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар ШУ болгон хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм.
Сүүлийн үед Чингис хааныг өөрсдөөсөө гаралтай гэх зэргээр өмчлөх хандлагыг зарим улс орнууд ил тод илэрхийлэх болсон. БНХАУ-ын ӨМӨЗО...
Гамшигт нэрвэгдсэн иргэдэд дэмжлэг үзүүлэх журам батлав
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 19 асуудал хэлэлцлээ.
Тухайлбал:
Улаанбаатар-Дарханы авто замын зурвас газарт орсон цахилгаан, холбоо, инженерийн шугам сүлжээг зайлуулах, хүчитгэх, хамгаалах, барилга зэргийг нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай 6.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг сайд Ч.Хүрэлбаатарт даалгав.
Баянхонгор-Алтайн 126.7 км хатуу хучилттай замын ажлыг “Макс рөүд” компани концессын гэрээгээр гүйцэтгэхээр боллоо. “Эрчим хүчний барилга, угсралтын трест” компани концесс эзэмшигчийн эрх, үүргээ дээрх компанид шилжүүлэх хүсэлт...
Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтыг цогцоор нь шийдвэрлэлээ
Бүтээн байгуулалтад 1800 гаруй цэргийн албан хаагч, 450 гаруй нэгж, техник хэрэгсэл оролцох юм. Тавдугаар сараас таван рот цэрэг 30, 30 км төмөр зам хариуцан барьж эхлэх бөгөөд цэргүүд дунджаар хоёр сая төгрөгийн цалин авна гэсэн тооцоо гарчээ.
Төмөр замын суурь бүтцийн зардал нь 780 гаруй тэрбум төгрөг бөгөөд цэргүүдийн цалин, дотоодын худалдан авалт зэргийг тооцон зардлаа төгрөгөөр гаргажээ. Шаардагдах техник хэрэгслийг түрээслэж, эсвэл худалдаж...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
78%
1kmh
40%
Пүр
-6
°
Баа
-20
°
Бям
-20
°
Ням
-15
°
Дав
-11
°
- Advertisement -





































