“ДАХИН ТЭВЧИХГҮЙ”

Хүүхэд хүчирхийллийн эсрэг "Дахин тэвчихгүй" тайван жагсаал Сүхбаатарын талбайд болж байна.

Сайн дураараа нэгдсэн ээжүүдийн санаачилгаар хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалыг тайван жагсаалыг зохион байгуулаж байна. Тэд улс төрийн ямар нэгэн эрх ашиг агуулсангүй, харин эрүүгийн хуулийн зарим зүйл заалтыг эргэн харж, хүүхдийг хүчирхийлсэн хүнд хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлагыг эрх баригчдад хүргүүлэхээр болжээ.

Учир нь өнгөрөгч онд бэлгийн хүчирхийлэлд 198 хүүхэд өртсөн нь долоон ангийн анги дүүрэн хүүхэд хүчирхийлэлд өртсөнтэй тэнцэж байна гэж олон нийтийн байгууллагын төлөөлөл харамсалтай мэдэгдэж байсан. Тэр дундаа зочид буудалд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 357-д хүрч үүний дотор “Очир” төвд амиа алдсан охины харамсалтай хэрэг мартагдаж амжаагүй байхад, энэ сарын дундуур Дорноговь аймагт нэг ой 8 сартай хүүхдийг хүчирхийлсэн хэрэг гарлаа. Энэ мэтээр нийтэд мэдэгдсэн, хаалттай хаалганы цаана чимээгүй өнгөрсөн гэмт хэргүүд цуварч байна. Тиймээс сайн дурын байгууллагын гишүүд, эцэг эхчүүдийн төлөөлөл дахин давтагдаад байгаа гэмт хэргийг бууруулахын тулд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэдгийг мэдэгдлээ.