Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллага өнөөдрөөс энэ сарын 11 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэнэ.
Сар шинийн баярын үеэр олон хоног амрах тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-ны 530 алба хаагч, ХСИС- ийн 250 сонсогч, 32 олон нийтийн цагдаа нийслэлд ажиллах юм. Харин улсын болон орон нутгийн чанартай авто замд 320 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллана.
Жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо “Та-Би-Та” зарчим баримтлан хөдөлгөөний ачааллыг бууруулах, ослоос урьдчилан сэргийлэхийг ТЦА-наас уриаллаа.