Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргасан билээ.
Тэгвэл өнөөдөр буюу Битүүний өдөр 1, 6-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй. Харин Шинийн 1-6-нд буюу хоёрдугаар сарын 5-10-ныг дуустал бүх тээврийн хэрэгсэл улсын дугаар харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцоно.
Цагаан сар болох гэж байгаатай холбоотой орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хѳдѳлгѳѳний эрчим нэмэгдэж зам тээврийн осол ихээр гарч байгаа тул жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, эгнээ байраа зѳв эзлэн явахыг анхааруулж байна.