Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар мэргэжлийн буюу богино хугацааны сургалт явуулж буй төвүүдийг үе шаттай нээх тогтоолыг баталжээ.
Нийт 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу нээнэ гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Ташрамд дурдахад, УОК энэ сарын 4-нд хуралдаж, уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд биеийн халуун үздэг байх, амны хаалт зүүх, аль болох цахим сургалт хийх, ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулах, нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх, анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах шаардлага хангасан сургалтын төвүүдийг нээх саналаа Засгийн газарт хүргүүлсэн юм.