Зүүн дөрвөн замаас Багшийн дээд хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлана

Зүүн дөрвөн замаас Багшийн дээд хүртэлх авто замын хөдөлгөөнийг энэ сарын 29-нөөс ирэх сарын 8-н хүртэл хязгаарлахаар болжээ.

Тодруулбал, 2Б, 2В магистраль дулааны шугамын засвар шинэчлэл хийх юм.

Мөн Маршалын гүүрийн 77 у/м хэв гажилтын заадас засварын ажил энэ сарын 29-ны 23:00 цагаас ирэх сарын 2-ны 06:00 цаг хүртэл хийгдэх болсонтой холбогдуулан гүүрийн хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орно.

Баянгол дүүргийн 12-р хороо Хасбаатарын гудамж, Өргөө кино теартрын хойд уулзвараас Энхбаярын авто замын уулзвар хүртэлх цэвэр усны шугамын ажлыг энэ сарын 27-оос 22:00 цагаас ирэх сарын 2-нд 06:00 хоорондох хугацаанд хийгдэнэ.

Энэ хугацаанд тухайн хэсгийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаанд хаах юм байна. Иймд иргэдийг энэ хэсэгт зорчихдоо бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг ТЦА-аас анхааруулж байна.