Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Б.Асралт нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Түүний оронд Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга Р.Отгонжаргалыг ГЕГ-ын даргаар шилжүүлэн ажиллуулахаар тогтжээ.