НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газраас жил бүр зохион байгуулдаг Улаанбаатарын “Мөнгөн үдэш” арга хэмжээ Сүхбаатарын талбайд боллоо.
Уг арга хэмжээнд залуу хамтлаг, дуучид, бүжигчид хүрэлцэн ирж, ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм. Энэ үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Хот тохижилтын газрын ажилтан, алба хаагчид үүрэг гүйцэтгэж ажилласан юм.