Бээжин чиглэлд өнөөдрөөс тогтмол нислэг үйлдэж эхэллээ

МИАТ ТӨХК өнөөдрөөс эхлэн БНХАУ-ын Бээжин хотын чиглэлд долоо хоног бүрийн даваа, баасан гарагт тогтмол нислэг үйлдэж эхэллээ.

Түүнчлэн, тус компани Улаанбаатар-Франкфурт чиглэлд долоо хоног бүрийн лхагва, бямба гарагт шууд нислэг үйлдэж байгаа. Харин Улаанбаатар-Пукет-Улаанбаатар чиглэлийн нэмэлт нислэгээ 2 дугаар сарын 21, 3 дугаар сарын 2-нд, мөн Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар чиглэлд нэмэлт нислэгээ 2 сарын 17, 28-нд нээх аж.