Засгийн газраас ижил ажил мэргэжлээр, ойролцоо хугацаанд ажиллан шимтгэл төлсөн боловч тэтгэвэр тогтоолгосон хугацаанаасаа хамааран зөрүүтэй тэтгэвэр авч байсан 164.6 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг ойртуулахаар шийдвэрлэжээ.
Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхэд 200.2 тэрбум төгрөг зарцуулах аж. Ингэснээр хүн бүрийн ажилласан жил, төлсөн шимтгэл хугацаа, авч байсан цалин хөлснөөс шалтгаалан харилцан адилгүй нэмэгдэх юм.
Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч буй иргэдийн тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан 10 хувиар нэмэгдүүлэх гэнэ. Энэхүү арга хэмжээнд 496.2 мянган тэтгэвэр авагч хамрагдан, 194.4 төгрөг зарцуулах юм.