Улсын хэмжээнд 377.0 мянган га-д тариалжээ

Улсын хэмжээнд энэ оны 6 дугаар сарын 1-ний байдлаар 377.0 мянган га талбайд тариалалт хийгээд байгааг ҮСХ-ноос мэдээллээ.

Үүнээс:

  • Үр тариа 291.6 мянган га-д,
  • Техникийн ургамал 59.8 мянган га-д,
  • Төмс 10.4 мянган га-д,
  • тэжээлийн таримал ургамал 10.4 мянган га-д,
  • Хүнсний ногоо 4.8 мянган га-д тус тус тариалаад байна.

Мөн улсын хэмжээнд, оны эхний 5 сард 30.9 сая хээлтэгч малын 20.1 сая нь төллөөд байна. Энэ нь төллөх малын 65.3 хувь юм. Эм хонины 71.7 хувь, эм ямааны 62.6 хувь, үнээний 54.8 хувь, гүүний 44.1 хувь, ингэний 33.3 хувь төллөжээ. Гарсан төлийн 85.8 хувь буюу 17.3 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 6.4 саяар буюу 26.9 хувиар буурчээ.