АНУ-д гэрийн хорионд байсан охин Монгол биш болохыг тогтоожээ

АНУ-ын Индиана мужийн Мэри Хеллер гэгч эмэгтэйн үрчилж авсан өсвөр насны хоёр охиноо гэрийн хорионд байлгаж байсны нэг нь Монголоос үрчилж авсан хүүхэд байсан хэмээн сошиалаар мэдээлэл цацагдаж байсан билээ.

Тус мэдээллийн дагуу Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-наас АНУ-ын Индиана мужийн иргэн Мэри Хеллерын үрчилж авсан хоёр охины нэг нь Монгол эсэх талаар мэдээлэл хүсч, Төрийн Департаментад хандсан.

Төрийн департментаас "Дээрх хоёр охины хэн нь ч Монгол Улсын иргэн биш" гэдгийг албан ёсоор нотолсон хариу ирүүлжээ.

Мэри Хеллер гэгч эмэгтэй үрчилж авсан өсвөр насны хоёр охиноо гэрийн хорионд байлгахын зэрэгцээ сургуулиас нь завсардуулж, хүүхэд асран хамгаалах эх хүний үүргээ хангалтгүй биелүүлж байсан нь тогтоогдон саатуулагдаж байгаа аж.