Улсын хэмжээнд 2 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгааг салбарын яамнаас мэдээллээ. Тодруулбал А-80 автобензин 67, Аи-92 автобензин 58, дизелийн түлш 27, ТС-1 онгоцны түлш 21 хоногийн нөөцтэй байгаа аж.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярихдаа,“Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны хангамж, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахад онцгойлон анхаарна. Сангийн яамтай хамтран Олон Улсын валютын сантай дахин хэлэлцээр хийж, шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр тохирсон тоо хэмжээг бууруулах, хэрэгжих хугацааг хойшлуулах арга хэмжээ авч ажиллана.
Өнөөдрийн байдлаар газрын тосны экспортын гүйцэтгэл 71.81 хувьтай байна. Энэ онд 1.1 сая тонн газрын тос олборлож, экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаас 821.9 мянган тонн түүхий тосыг БНХАУ-д экспортлоод байна” гэв.