Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүдээс УИХ-ийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр яригдаж олон нийтэд тархаад байгаа ноцтой гэж хэлж болохуйц олон баримтууд дэлгэгдэх болсон. Гишүүд санаатай болон санамсаргүйгээр "хулгайгаагаа" ярих болсон. Энэ нь мэдээж МАН-ын дотоод хагаралтай шууд холбоотой.
Тэгвэл чуулганы танхимд яригдаж байгаа зарим асуудлыг прокуророос шалгахаар болсон байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийн хориг тавихдаа дурьдсан 30 гэр бүлийн гэх хэргийг прокуророос шалгахаар болсон байна. Тодруулбал, '..Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын газар, түүний хэвлий, ой ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалтанд байна гэж заасан байхад төрийн байгууллагаас ашигт малтмалын лицензийг хууль бусаар олгож, бусдад шилжүүлсний улмаас... лицензээр баяжсан хэсэг бүлэг бүхий хүмүүс буюу 30 гэр бүл байна” гэх мэдээлэлд Нийслэлийн прокурорын газраас 2015 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох ажлыг эрчимжүүлэх зорилгоор Улсын Ерөнхий Прокурорын газраас мөрдөн шалгах хэд хэдэн байгууллагын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулж шалгах шийдвэрийг гарган ажиллаж байгаа аж. Ийнхүү чуулганы танхимд яриглсан асуудлыг шуурхай шалгаж байгаа нь нэг талаасаа үнэлүүлштэй. Харин нөгөө талаасаа өөх нэг ноцтой хэргийг ч шалгах хэрэгтэй байна.
Тодруулбал, саяхан Сангийн сайд Ч.Хүрэлсүхийн асуудлыг хэлэлцэх үеэр чуулганы танхимд өмнөх ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат, Ерөнхий сайд У.Хүрэллсүхтэй ширүүхэн хэрэлдээд авсан. Энэ үеэр
Ж.Мөнхбат:Энэ засгийн газрын хамгийн эмзэг цэг нь Сангийн сайд Ч. Хүрэлбаатар боллоо. Ерөнхий сайд та уул уурхайн лицензтэй хүн танхимдаа авахгүй гэсэн мөртлөө яагаад ийм хүнийг зүтгүүлээд байгаа юм бэ
У.Хүрэлсүх: Чамаар заалгах юм уу Чи дуугүй бай Солиороод байгаарай чи
Ж.Мөнхбат: Би саналаа хэлж байна. Чи харин өөрөө солиор.
У.Хүрэлсүх:Чи хэн болчихоод олон юм яриад байгаа юм. Новш минь. Муу хулгайч. Байрандаа байгаарай
Ж.Мөнхбат:Чи Хаан юмуу Заан юмуу. Чи Ерөнхий сайд болоод Энхбаяраас том болжээ. Чи Монголын төрөөс хулгай хийгээгүй юу
У.Хүрэлсүх: Чи муу нүүрсний хулгайч бацаан. Чиний идсэн уусан бүх юмыг чинь дэлгэнээ
Ж. Мөнхбат:Чи ч гэсэн намынхаа юмыг идээ биз дээ
У.Хүрэлсүх:Чамайг казиноод тоглоод явж байхад чинь өөд нь татсан нь буруу болоо юу. Муу казиночин минь
Ж.Мөнхбат:Харин чамайг Австралид ажилгүй хэвтэж байхад чинь дуудаж Шадар сайд болгосон нь буруудаж.
У.Хүрэлсүх:Монголын төрөөс хулгайлсан болгоныг чинь мэднэ. Авлига авч томилсон бүх хүнийг чинь хална аа. Чамайг байранд нь тавих болсон байна.
Ж.Мөнхбат:Чи ч гэсэн намын мөнгөнөөс хулгайлсан биз дээ. Би бүх баримтыг ил гаргаж тавина аа. Чи муу битгий солиороод байгаарай.
Ийм л хэрүүл болсон юм. Өөрсдийн нь хэлснээр хулгайчдыгаа хоймортоо залчихаад бид ч тэднээс юу хүлээх сэн билээ. Прокурорынхон энэхүү "томчуудын" хулгайн хэргийг ч гэсэн шалгаарай. Хэн нь Монголын төрөөс хулгай хийсэнг хэрүүл хийсэн эрхмүүд мэдэж байгаа учир шалгаж ядаад байх зүйлгүй биз ээ.