УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр төсөв хэлэлцсэн. Энэ үеэр төрийн албан хаагчдад бэлнээр нь тараах 55 тэрбум төгрөгийн асуудал нэлээд шүүмжлэл дагуулсан юм. Унасан сайд ууртай байсан уу юутай ч Н.Номтойбаяр сайд асан нэлээд бухимдаж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг "танай" засгийн газар хэмээн бухимдаж, бүр огцрох үндэслэлээ хийж байна хэмээсэн юм. Н.Номтойбаяр "Урамшуулал хэлбэрээр олгох 55 тэрбумыг асуудлыг өмнөх Засгийн тавьсан гэлээ. Үгүй л дээ. Танай Засгийн газрын /У.Хүрэлсүхийн/ оруулж ирсэн санал. Төсөв дагалдуулж бэлэн мөнгө тараах тэнэглэлийг чинь буруутгаж байгаа сөрөг хүчин дээр нь Ерөнхийлөгч эдний зөв шүү дээ. Одоо дээрээс нь ЭМД-ын санг ХНХЯ-аас нь салгаад ЭМЯ-нд харьялаалуулж өгнө гэх юм. Энэ мэтээр Засгийн газрын төсөв дагалдуулж тавьсан санал нь ч тэнэглэллийн шинж чанартай байна. Ер нь АТГ дээр маш олон асуудал үүснэ. олон ч хүн аавын хаалга татах чиглэл рүү орох гээд байна. Магадгүй үүнийг 100 хувь давхар дээлтэй бяртай Засгийн газар хүчиндээд кнопоо дарлаа гэхэд энэ нь танай Засгийн газар огцрох нэг үндэслэл болно шүү" хэмээн "заналхийлсэн" юм. Унасан сайдууд ууртай л байна. Хэзээ уур нь гарч МАН-ын бүлгийн дотоод хоёр бүлэг эвлэрэх юм бол доо.
Дүрс бичлэг: