Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ-ны зүгээс багш нарт байж болох хамгийн боломжтой хувилбарыг санал болгосон. Гэвч ажил хаяаад байгаа багш нар өөр хоорондоо зөрчилдөж, ҮЭ, түр хороо хэмээн талцаж эхэлсэн нь ажлын хэсгийн зөвшилцлийг удаашруулж байгаа гэхэд болно. Хэдийгээр багш нарын цалин хангалтгүй, нийгмийн амьдрал ямар байгаа ч өнөөдөр ажил хаяад маргааш бүх багш нарын цалинг 1.6 саяд хүргэх боломжгүй гэдгийг багш нар өөрсдөө мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Энэ бол зөвхөн хэн нэг сайдын дангаараа шийдэх асуудал биш. Тиймээс ч салбарын сайд нь багш нарынхаа хүсэлтийг хүлээж авч шат, дараалсан арга хэмжээ авахыг санал болгож, багш нарт тулгамдаад буй суурь асуудлыг цогцоор нь шийдвэрлэх санал тавьсан.
Гэхдээ багш нарын ажил хаях асуудал цалин нэмүүлэх үндсэн асуудлаасаа хазайгаад байна уу даа гэж харагдаж эхлээд байна. Учир нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр өчигдөр О.Баасанхүү гишүүн чуулганы хуралдаан дээр "Багш нарын жагсаал цуглааны ард манай намын хоёр ч гишүүн байгаа" гэж байсан. Үүнээс үзэхэд ажил хаях болсон багш нар маань цалингаа нэмүүлэх нь гол зорилго нь мөн эсэх нь эргэлзээ төрүүлэх болоод байна. Уг нь багш нар ч тангараг өргөсөн эмч нар шиг л хүмүүс. Түүнээс багш та аль нэг улстөрчийн утсан хүүхэлдэйнүүд биш гэдгээ нэг бодоосой билээ.