УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2018 оны Төсвийн төслийн хэлэлцэж байгаа билээ. Төсвийг энэ сарын 15-нд буюу ирэх лхагва гарагт батлах ёстой. Тиймээс хуваарь ёсоор өнөөдрийн чуулганаар төсвийг эцэслэн батлах ёстой юм.
Үдээс өмнөх хуралдааны үеэр хэд хэдэн гишүүн төсвийг батлах гэж ийнхүү "гурилдаж" байгаад дургүйцэж байгаагаа илэрхийлсэн. Мөн хуралдаанаар төсөв хэлэлцэж батлаагүй байхад төсөв батлагдсантай холбогдуулан хүлээн авалтад ирнэ үү гэсэн урилга гишүүдийн утсанд ирснийг О.Содбилэг гишүүн хэлж байлаа. Тэрбээр, чуулганы хуралдааны үеэр өөрт нь ирсэн мессежийг уншсан юм. Уг мессежид Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс 16.00 цагт 2018 оны төсөв батлагдсантай холбогдуулан хийж буй үйл ажиллагаанд ирнэ үү гэсэн мессеж ирсэн аж. Бодлогын асуудлаа яриагүй байж яахаараа зар явуулаад байдаг юм хэмээн О.Содбилэг гишүүн бухимдсан.
Юутай ч Ерөнхий сайдынхаа урилгаар УИХ-ын гишүүд маань төсвөө "гурилдаж" орхиод баасан гарагийг тэмдэглэж шоудах нь ойлгомжтой болсон юм аа.
Дүрс бичлэг: