Тэгвэл тэрбээр хэвлэлд ярилцлага өгөөд зогсохгүй Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж санал бодлоо хэлээд авсан байна. Тэрбээр Ерөнхийлөгчтэй уулзсан талаараа "Миний бие аравдугаар сарын 11-ний өдөр Монгол улсын Ерөнхийлөгчтэй хэдэн мөч уулзах завшаан тохиолдож санаа зовоож буй асуудлаар ярилцлаа.Ерөнхийлөгчтөй ярилцсан асуудал бол:
Нэгдүгээрт: Хүүхэд залуус минь буруу алдаатай бичиж уншихаас гадна Радио телвизийн зар сурталчилгааг хархаар ТУЛЬТРАА ХИЛТЭНГҮҮД шиг санагдаж Аялгуут сайхан Монгол хэл минь үгүй болж буй нь илтэд мэдэгдээд санаа зовоодог.
Хоёрдугаарт: Жил болгон хүүхдээ сургуульд явуулахдаа 100000-135000 төгрөгний ном авдаг хүний сэтгэл зүйн шанлал зэргийг үндэслэл болгон бид хоёр ярилцав.
Мөн энэ үеэр 1978-1987 онд ерөнхий боловсролын сургуульд үзэж байсан 1-9 дүгээр ангийн цэвэр хадаглагдсан Монгол хэлний сурах бичгийг "Шийдвэр гаргахдаа" материал болгон ашилаарай хэмээн Ерөнхийлөгчдөө гардуулаад миний зорилого дүүрэв" хэмээн өөрийн фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.
Эргэн сануулахад, Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвшиж өрсөлж байх сонгуулийн үеэрээ Н.Баасандорж гуай мөн уулзаж байсан юм .
Сонгуулийн өмнө:
Сонгуулийн дараа: