Монголын рок хөгжмийн түүхэнд алтан үсгээр нэрээ сийлүүлсэн "Хурд", "Никитон" хамтлагууд анх удаа нэгэн тайзнаа тоглох гэж байна. Тодруулбал, ирэх арванхоёрдугаар сарын 9-10 нд "УБ палас"-ын концертийн их танхимд "Нүргээн" нэртэй хамтарсан тоглолт хийхээр болсон байна. Энэ талаар "Хурд” хамтлагийн соль гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлэв. Тэд аль хэдийн хатарсан бэлтгэл хийгээд эхэлсэн бололтой. Тиймээс алдарт хамтлагийн фэнүүд хоног тоолон хүлээх л үлджээ.