Дэлхийн аваргийн хүрэл медальт М.Анхцэцэг эх орондоо ирлээ

АНУ-ын Калифорни мужийн Анахайм хотноо зохиогдсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 75 кг-ын жинд М.Анхцэцэг огцом өргөлтөөр 107 кг-ыгөргөж, хүрэл медаль хүртсэн билээ.

Тэрбээр эхний оролтоор 101 кг-ыг өргөсөн бөгөөд хоёр дахь оролтдоо 106 кг-ыг захиалсан боловч амжилтгүй болсон. Харин гурав дахь оролтдоо 107 кг-ыгамжилттай өргөж, хүндийг өргөлтийн дэлхийн аваргын анхны медалийг эх орондоо авчирсан.

Тэрбээр хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч М.Хосбаяраар удирдуулсан баг тамирчид эх орондоо ирлээ.