ОУХМ Б.Чинзориг “Ташкент-2023” боксын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Узбекистан улсад болж өндөрлөж буй "Ташкент-2023" эрэгтэйчүүдийн боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 63.5 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Чинзориг өнөөдөр мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр аваргын алтан медалийн төлөө Узбекистаны боксчин Руслан Абдуллаевтай тулалдаж шүүгчийн саналаар ялагдлаа. ОУХМ Б.Чинзориг нь ДАШТ-ээс 6 дахь мөнгөн медалийг эх орондоо авчирч байгаа боксчин болж байна. Түүний мөнгөн медалийг 100 мянган ам.долларын шагнал дагалдаж байгаа юм.
Дөрөвдүгээр сард 14 барилдаан зохион байгуулах хуваарь гарлаа
Монголын үндэсний бөхийн холбооноос дөрөвдүгээр сард зохион байгуулах барилдааныхаа хуваарийг баталжээ.
Дөрөвдүгээр сарын барилдааны салхийг Архангай аймгийн Батцэнгэл сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан хагална. Энэ сард алтан цомын төлөө өрсөлдөж буй шилдэг найман багийн барилдаантай гэдгээрээ онцлогтой.
Сумын цолтнуудын нэг, аймаг, цэргийн цолтнуудын хоёр барилдаан болно. Дөрөвдүгээр сарын...
Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ Энэтхэгт болно
Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-26-нд болно. Уг тэмцээнд Монгол Улсаас 8 жинд оролцохоор болжээ. Тухайлбал:
48 кг Л.Алтанцэцэг /Аврагч/
50 кг Б.Мөнгөнсаран /Хангарьд/
52 кг О.Есүгэн /Аврагч/
54 кг М.Энхжаргал /Алдар/
57 кг М.Номуун...
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 5 дугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл 4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 20-ны өдөр үргэлжлэх бөгөөд оролцох хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, гадаадын иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хуудсаар болон Hipay аппликейшнаар бүртгүүлж онлайнаар хураамжаа төлөх юм. Гүйлтийн төрлүүд өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл байна.
ААШТ-д өрсөлдөх 3х3 сагсан бөмбөгчдийн нэрс тодорлоо
FIBA 3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-нд Сингапур улсад болно.
Зургаа дахь удаагийн ААШТ-д оролцох Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг бүрэлдэхүүний нэрс тодров. Эрэгтэй багт Ариунболдын Ананд, Даваасамбуугийн Дэлгэрням, Энхбатын Дөлгөөн, Онолбаатарын Энхбаатар, эмэгтэй багт Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Цэнджавын Болорцэцэг, Онолбаатарын Хулан, Мөнхсайханы Цэрэнлхам нар сонгогдсон байна.
Ер нь...
“FIBA 3x3 Ulaanbaatar Super Quest 2025” тэмцээн Монголд болно
Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн шинэ улирал эхэлсэнтэй холбогдуулан манай улсад “FIBA 3x3 Ulaanbaatar Super Quest 2025” тэмцээн зохион байгуулахаар болжээ.
Спортын төв ордонд энэ сарын 12, 13-нд болох тус тэмцээнд Монголоос “Улаанбаатар Ийст”, “Улаанбаатар Вест”, “Завхан Сайнскор” тэргүүтэй зургаан багаас гадна БНХАУ, Сингапур, БНСУ, Япон, Тайванийн шилдэг 12 баг өрсөлдөх юм. Багууд гурав гурваараа дөрвөн хэсэгт хуваагдах бөгөөд хэсгээс нэг, хоёрдугаар байраар шалгарсан багууд хасагдах шатанд...
Нийслэлийн Засаг даргын ивээл дор Оюутан, залуучуудын спортын наадмыг анх удаа зохион байгуулж байна
Нийслэл хотын үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын ивээл дор Оюутан, залуучуудын дунд волейбол, сагсан бөмбөг, дугуй, шатар, бүх нийтийн гүйлт гэсэн спортын таван төрөлтийн тэмцээнийг есдүгээр сарын 30-ны өдрөөс аравдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулж байна.
Оюутан, залуучуудын дунд есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдах сагсан бөмбөг, волейболын төрөлтийн тэмцээний нээлт өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Нээлтийн...
“Парис-2024” олимпын наадамд оролцох тамирчдад амжилт хүслээ
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Парис-2024” олимпын наадамд оролцох “Аврагч” биеийн тамир-техинк спорт хорооны тамирчдыг хүлээн авч уулзлаа.
Боксын 50 кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн, чөлөөт бөхийн 53 кг-ийн жинд Б. Хулан нар эх орноо төлөөлөн оролцох бол ОУХМ Б.Эрдэнэбаяр дасгалжуулагчаар ажиллах юм.
Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян “Эх орныхоо нэрийг өндөрт өргөн, олимпын хөх тэнгэрт тугаа...
"UB Robot Challenge - 2024" тэмцээний бүртгэл эхэллээ
ЕБС-ийн сурагчид, их дээд сургууль болон коллежийн оюутнууд, техник технологид сонирхолтой залуусын дунд зохион байгуулдаг “UB Robot Challenge - 2024” тэмцээний бүртгэл эхэллээ. Өсвөр насны хүүхдүүдэд технологийн суурь мэдлэг олгох, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, техник технологийн дэвшилтэй танилцах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилготой тус тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Дэлхийн оюутны спортын өвлийн наадамд Монголын 12 тамирчин өрсөлдөж байна
Италийн Турин хотод Дэлхийн оюутны спортын өвлийн XXXII Универсиад наадам энэ сарын 13-23-нд болж байна.
Энэ удаагийн наадамд 57 орны 2000 орчим тамирчин спортын 11 төрөлд 96 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас спортын 5 төрөлд дөрвөн дасгалжуулагчийн удирдлага дор 12 тамирчин хурд хүчээ сорьж байна.
Тус наадмын шорт трейкийн төрөлд дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор Б.Гэрэлтуяа, Э.Мөнх-Эрдэнэ,...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-23.9
°
C
-23.9
°
-23.9
°
77%
1kmh
10%
Мяг
-11
°
Лха
-7
°
Пүр
-8
°
Баа
-19
°
Бям
-23
°
- Advertisement -






































