-23.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 15, 2025

Спорт

Д.Мөнхзул Ази тивийн шилдэг өсвөрийн рапид тамирчин номинацын эзэн болжээ

Олон улсын шатрын холбооны мастер Д. Мөнхзул Ази тивийн шилдэг өсвөрийн рапид тамирчин номинацын эзэн болсон тухай Монголын шатрын холбооноос мэдээлжээ. Д.Мөнхзул нь 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохиогдсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-ий найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж, дэлхийн аваргын анхны цомоо авч байв. Мөн Румын улсын Мамаиа хотод өнгөрсөн онд...

ДАШТ: Ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

Казакстан улсын Астана хотноо зохион байгуулагдсан олон улсын Таеквондогийн 22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг оролцож, дөрвөн мөнгө, хоёр хүрэл буюу нийт зургаан медалийн эзэн боллоо.   Дэлхийн 83 орны тамирчид оролцсон тус тэмцээний хувийн тулаан  буюу -72 кг , хувийн...

Сонсогч Т.Энх-Амгалан зүүн Азийн аварга шалгаруулах хүндийн өргөлтийн тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртлээ

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 621 дүгээр дамжааны сонсогч Т.Энх-Амгалан  БНСУ-ын Сечон хотноо зохион байгуулагдсан “Зүүн Азийн аварга шалгаруулах хүндийн өргөлтийн тэмцээн”-ийн огцом өргөлтийн төрөлд мөнгө, түлхэлттэй өргөлтийн төрөлд хүрэл медалийг тус тус хүртлээ. Тэрбээр 2019 оны хүүхдийн спортын их наадмаас хүрэл, 2021, 2022 оны өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс тус бүр алт, 2022 оны залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2023...

Монголын эмэгтэй бөхчүүд Дэлхийн цомын хүрэл медалийг 4 дэх удаагаа хүртлээ

АНУ-ын Айова мужийн Коралвилль хотын "Xtream Arena"-д 12 дугаар сарын 10-11-нд чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн 2022 оны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын эмэгтэйчүүдийн баг хүрэл медалийн эзэд боллоо. Тус тэмцээнд Белградын ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй төрөлд эхний 5 байрт орсон баг болон дэлхийн шигшээ гэсэн 6 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдлөө. Монголын эмэгтэй бөхчүүд өөрийн хэсэгтээ Японыг 5:5-аар хожиж,...

Их мастер Т.Мөнхзул ААШТ-ий блиц төрөлд хүрэл медаль хүртэв

Шатрын 2023 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Алматы хотод болж байна. Эмэгтэйчүүдийн блиц төрөлд үндэсний шигшээ баг, "Кайсса" клубын тамирчин их мастер Т.Мөнхзул 9 өрөг тоглож 6.5 оноогоор хүрэл медалийн болзол хангажээ.

Медаль хүртсэн тамирчдад орон сууцны батламж, мөнгөн шагнал гардууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Парис 2024” зуны XXXIII олимп, паралимпын XVII наадамд амжилттай оролцож, улсынхаа нэрийг өндөрт өргөн медаль хүртсэн тамирчдад орон сууцны батламж, мөнгөн шагнал гардууллаа. Засгийн газраас алтан медаль хүртсэн Уламбаярын Сүрэнжавт дөрөв, мөнгөн медаль хүртсэн Бавуудоржийн Баасанхүү, Ганбатын Болор-Эрдэнэ, Цэгмидийн Баттулга, Энхбаярын Содномпилжээ нарт тус бүр гурван өрөө орон сууц олгохоор хуралдаанаас шийдвэрлэсэн...

“Бүргэдийн баяр” “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно

Нүүдэлчдийн ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” 19 дэх жилдээ “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт гуравдугаар сарын 8, 9-нд болно. Энэ удаагийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас 22 бүргэдчин оролцохоос гадна Казахстан болон Киргизстан улсаас төлөөлөл оролцоно. Энэхүү баярыг тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулдаг бөгөөд үйл...

Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл 20 байршилд сагсны талбайн самбар шинэчилнэ

Амьдарч буй орчноо тохижуулах, цэвэр, тухтай байлгахад уриалах зорилгоор Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл “Дэвшилтэт шийдэл” төсөлтэй хамтран нэгэн аяныг эхлүүлээд буй. Тодруулбал, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох, хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр нийслэлийн зургаан дүүргийн 20 байршил дахь сагсны талбайн самбарыг шинэчлэх, цагаригийг нь сольж засах ажлыг хийх юм. Тус зөвлөлийн төлөөлөл Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн хойно байрлах сагсны...

Өвлийн спортын ордны бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өвлийн спортын ордон барих ажил эхэллээ. Тус ордон нь гурван блок, 5300 м.кв талбай бүхий хоёр давхар зоорьтой цогцолбор байх бөгөөд барилга угсралтын ажлыг “Total ideal” констракшн гүйцэтгэх юм. 2025 онд багтаан дуусгахыг гүйцэтгэгч компанийн зүгээс хэлж байв. Өвлийн спортын ордон ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүрэг төдийгүй нийслэлийн  иргэд, хүүхэд залуучууд...

“Талын салхи” олон улсын мото фестивалийг зургаа дахь удаагаа зохион байгуулна

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, “Монголын чопперчин ахан дүүс” ТББ-тай хамтран мотоцикл сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг  зургадугаар сарын 11-ний өдөр буюу бямба гарагт зохион байгуулна. Энэ удаагийн фестивалийг “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулах бөгөөд  21 аймгийн болон монгол туургатан улсуудын төлөөлөл 100 гаруй мотоцикл сонирхогчид  оролцох юм. “Талын салхи” наадам зохион байгуулагчид хэвлэлийн хурал...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-23.9 ° C
-23.9 °
-23.9 °
77%
1kmh
10%
Мяг
-11 °
Лха
-7 °
Пүр
-8 °
Баа
-19 °
Бям
-23 °
- Advertisement -

Шинэ мэдээ