-17.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 16, 2025

Спорт

“Ц.Намсрайжав 90” хүндэтгэлийн тоглолт болно

Монгол Улсын Симфони найрал хөгжмийг үндэслэгч, ардын жүжигчин, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Ойд зориулсан “Ц.Намсрайжав 90” хүндэтгэлийн тоглолт энэ сарын 15-нд буюу түүний төрсөн өдрөөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Тоглолтод Улсын Филармонийн Симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Ц.Намсрайжав Архангай аймгийн Тариат сумын нутаг Дархан-Уул гэдэг газар төрсөн. Арван настайдаа “Бөмбөгөр ногоон” театрт дагалдан...

Реппер Gee шилдэг татвар төлөгч болжээ

Сангийн яамын нээлттэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд өчигдөр, өнөөдөр болж байгаа билээ. Өчигдөр тус өдөрлөгийн үеэр шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулав. Реппер Gee Нийслэлийн шилдэг татвар төлөгч болов. Тэрбэр “Миний төлсөн татвар Монгол улсын хөгжилд жижигхэн ч гэсэн хувь нэмэр болж байгаа болов уу гэж найдаж байна. Өнгөрсөн жилийн хугацаанд ажлын амжилт өсөж ашиг орлого нэмэгдэхийн хэрээр татвараа ч ахиу төлсөн байна” хэмээлээ.

“Миний мэдэх сүмо” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа

  “Монголын сүмо бөхийн холбоо” үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд сүмогийн спортыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 8-18 насны сурагчдын дунд “Миний мэдэх сүмо” сэдэвт гар зургийн уралдаан зарлахаар төлөвлөжээ. Мөн сэтгүүлчдийн дунд шилдэг бүтээлийн уралдаан зарлах юм байна. Бүтээлийг 2018 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн 18.00 цаг хүртэл “Кёкүшюзан товер”-т хүлээн авах юм. Гар зургийн уралдаанд ирүүлэх бүтээл...

П.Орхон Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга боллоо

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Польшийн нээлттэй тэмцээн долдугаар сарын 7-9-нд Варшав хотод болж 63 кг-д Пүрэвдоржийн Орхон алтан медалийн эзэн болов. Манай улсаас тус тэмцээнд зургаан тамирчин оролцсоноос сүүлийн өдөр ийнхүү Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гран при”-гийн хошой аварга, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин П.Орхон алтан медаль хүртэж, Варшавын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр эхний тойрогт Беларусийн Кристиана Федерашка, шөвгийн...

ОУХМ О.Үйтүмэн хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн “Шахтерская Слава” эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн энэ сарын 22-23-нд ОХУ-ын Кемерово хотын “Кузбасс” спортын ордонд боллоо. Тэмцээнд Монгол, ОХУ, АНУ, Армени, Беларусь, Болгар, БНХАУ, Герман, Казахстан, Канад, Румын, Унгар, Украин, Узбекистан, Литва, Латви, Польш, Словак, Финланд, Энэтхэг, Эстони гэсэн 21 орны 186 тамирчин эрэгтэйчүүдийн найман жинд өрсөлдөв. Тав дахь удаагийн тэмцээнд манай улсаас зургаан тамирчин хүч үзсэнээс 86 кг-ын жинд Азийн АШТ-ий...

Ц.Түмэнбаяр Азийн шатрын аварга боллоо

Киргизийн Бишкек хотноо Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах шатрын анхдугаар тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд 13 орны 110 шатарчин сонсгол, хараа, тулгуур эрхтэний бэрхшээлтэй гэсэн гурван төрөлд өрсөлдсөн ба Монголын таван тамирчин оролцсон юм. Тэмцээний 'Сонсголын бэрхшээлтэй' иргэдийн төрөлд 46 шатарчин оролцож, ур ухаан сорьсноос Монголын тамирчин Ц.Түмэнбаяр тэргүүлж, Азийн аварга боллоо. Мөн 'Тулгуур эрхтний бэрхшээлтэй' эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн спортын мастер М.Хишигбаяр хүрэл мeдаль...

МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит цомын төлөөх футзалны тэмцээн болно

Хэвлэл мэдээллийн ууган байгууллага үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн түүхт ойг угтаж хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд Футзалны хөлбөмбөгийн тэмцээнийг ирэх сарын 14-15-нд Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны Футзалны ордонд зохион байгуулна. Тэмцээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын /сонин, сайт, радио, телевиз/ сэтгүүлч, ажилтан албан хаагчид болон хэвлэлийн төлөөлөгчид оролцох бөгөөд байгууллага тус бүр эрэгтэй 8, эмэгтэй 8 тамирчнаас бүрдсэн 1-2 баг бүрдүүлж мэдүүлгээ хүргүүлнэ. Тэмцээнд оролцох багуудын...

ОУХМ Г.Одбаяр хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр хүрэл медалийн эзэн болж, ДАШТ-ээс анхны медалаа хүртлээ. Г.Одбаяр Будапештийн дэвжээнд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Саудын Арабын бөх Мухаммед Алхарбиг цэвэр ялж, залгуулаад АНУ-ын жүдоч Александр Турнер, шилдэг жүдоч Дирк Ван Тичелт нарыг цэвэр ялсан боловч хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын тамирчинд ялагдал хүлээсэн юм. Улмаар торгуулийн барилдаанд Хятадын ӨМӨЗО-ы тамирчин Сайнжаргалыг ялснаар...

Монгол Улсын 3х3 шигшээ багийн чансаа Азидаа нэгдүгээрт бичигджээ

Филиппиний Манила хотод болсон FIBA-гийн 3x3 сагсанбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон С.Тулга дасгалжуулагчтай шигшээ багийн тамирчид шилдэг 8 шалгарч түүхэн амжилт үзүүлсэн билээ. Энэ удаа эрэгтэй 20 баг өрсөлдсөнөөс “С” хэсэгт Монгол Улсын баг 3 хожил, 1 хожигдолтой хэсгийн хоёрдугаар байраар шалгарч цааш өрсөлдөх эрхтэй болсон.Тэд 50 мянган хүний суудалтай “Philippine Arena”-д дэлхийн хүчтэй багууд болох Филиппин, ОХУ, Бразил улсын багийг тус тус...

Д.Гэрэл Азийн самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч боллоо

Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл Азийн самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдов. Узбекстаны нийслэл Ташкент хотноо самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тус тэмцээний өмнөх өдөр Азийн самбо бөхийн холбооны конгресс хуралдаж, МСБХ-ны ерөнхийлөгч Д.Гэрэлийг АСБХ-ны дэд ерөнхийлөгчийн албан тушаалд олонхийн саналаар нэр дэвшиж ажиллахаар болов. Ази тивийн АШТ-д Монгол Улсаас 19 бөх хүч, ур чадварээ сорихоор Ташкент хотноо очоод байгаа...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-17.9 ° C
-17.9 °
-17.9 °
78%
2kmh
40%
Лха
-8 °
Пүр
-7 °
Баа
-19 °
Бям
-21 °
Ням
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ