6.1 C
Ulaanbaatar
Баасан, 4 сар 26, 2024

Спорт

“Миний мэдэх сүмо” сэдэвт шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа

  “Монголын сүмо бөхийн холбоо” үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд сүмогийн спортыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 8-18 насны сурагчдын дунд “Миний мэдэх сүмо” сэдэвт гар зургийн уралдаан зарлахаар төлөвлөжээ. Мөн сэтгүүлчдийн дунд шилдэг бүтээлийн уралдаан зарлах юм байна. Бүтээлийг 2018 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн 18.00 цаг хүртэл “Кёкүшюзан товер”-т хүлээн авах юм. Гар зургийн уралдаанд ирүүлэх бүтээл...

Б.Мөнгөнчимэг “Ташкент-2018” Гран при- д түрүүлж, алтан медаль хүртлээ

Узбекистан улсын нийслэлд өчигдөр жүдо бөхийн “Ташкент-2018” Гран при тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн Б.Мөнгөнчимэг Монголын багийн 2 дахь алтан медалийг хүртлээ. Тэрбээр энэ удаагийн тэмцээнд Герман, Австри, Словак, Италийн жүдочдыг дараалан ялж “Ташкент-2018” Гран при тэмцээний алтан медалийн эзэн боллоо. Харин эрэгтэйчүүдийн 81 кг-д ур чадвараа сорьсон ОУХМ Н.Дагвасүрэн аваргын төлөөх барилдаанд Казахстаны жүдоч Хамза Дидарт ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

"Монгол бахархлын өдөр"-ийн барилдаан Буян-Ухаа спорт цогцолборт болно

Их эзэн Чингис хаан мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Барилдаанд улс аймгийн алдар цолтой 128 бөх зодоглох бөгөөд бөхийн барилдаан 14.00 цагаас эхлэх товтой байна. Сонирхуулахад өнгөрсөн жилийн "Монгол бахархлын өдөр"-т зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд Монгол Улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, Монгол Улсын идэр начин Э.Даш үзүүрлэж байв.

Шатар сонирхогчдын УАШТ болно

УИХ-ын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн орон даяар энэ сарын 10-нд эхэлнэ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, УИХ-ын Тамгын газрын ажилтан, шатрын спортын олон улсын шүүгч Г.Алтан-Оч, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга...

Боулингийн саятангууд тодорлоо

Монголын боулинг сонирхогчдын холбоо, “Биг боулинг” төв байгуулагдсаны болон “City Cup” тэмцээний 10 жилийн ой, Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойн нэрэмжит Нийслэлийн боулингийн аварга шалгаруулах ““City Cup- 2018” багийн төрлийн нээлттэй тэмцээн энэ сарын 27-29-нд “Big bowling” төвд болж саятнууд тодорлоо. Тэмцээнд нийт 28 баг оролцсоноос “Покер” баг түрүүлж аваргын цом, 5 сая төгрөг хүртэж, “Багануур сити” баг мөнгөн медаль, 2,5 сая төгрөг, “Электрон...

Хамт олон, найз нөхдөөрөө боулингийн тэмцээнд орж саятан болоорой

Усны урсгал мэт тогтмол тэмцээн уралдаан зохион байгуулдаг Монголын Боулинг Сонирхогчдын Холбоо үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой, Биг Боулинг төв байгуулагдсаны 10 жилийн ой, “City Cup” тэмцээний 10 жилийн ой, Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойн нэрэмжит Нийслэл хотын боулингийн аварга шалгаруулах “CITY CUP 2018” багийн төрлийн нээлттэй энэ сарын 27-28-нд “Big bowling” төвд болох гэж байна. 10 сая төгрөгийн шагналын сантай энэхүү тэмцээний аварга...

Г.Угалзцэцэг, Ази тивийн аваргаар 3 дахь удаагаа шалгарлаа

Энэтхэг Улсын Пунь хотноо болж буй бодибилдинг, фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс ОУХМ Г.Угалзцэцэг “Women’s Athletic Physique -165 cm” ангилалд алтан медалийн эзэн болжээ. Тэрбээр, Дэлхийн гурван ч удаагийн аварга тамирчин бөгөөд энэ удаа ч дахин хосгүй амжилт үзүүлж Ази тивийн гурван удаагийн аваргаар тодорч байна. Дэлхийн 3 удаагийн Г.Угалзцэцэг нь 2016, 2017 оны Ази тивийн АШТ-уудээс алтан медаль хүртэж байсан манай...

Хакүхо М.Даваажаргал 41 түрүү, 1000 даваагаараа түүхэн амжилт тогтоолоо

Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Аки башёгийн 14 дэх өдөр Озэки Гойёдог давж дээд зиндаа /Макүүчи/-ны 1000 дахь давааг авсан хосгүй амжилтаар энэ башёгийн түрүү бөхөөр тодров. Ийнхүү тэрбээр Макүүчид 41 дэх түрүүгээ авсан, мөн Ёкозүна цолтой 800 даваа авсан дээд амжилтуудын эзэн болсон сумоч болж түүхэнд бичигдэж байна. Энэ өдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, 72 дахь Их аварга...

Д.Сумъяа ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртлээ

Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй жүдо бөхийн насанд хүргэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа энэ жилийн ДАШТ-ий хүрэл медаль хүртэж, баг тамирчдынхаа анхны медалийн салхийг хагаллаа. Тэрбээр ДАШТ-ээс 2015 онд хүрэл, 2017 онд алт, 2018 онд хүрэл медаль хүртсэн амжилтаараа Монголын жүдочдоос Дэлхийн аваргаас гурван медалийг эх орондоо авчирч чадсан анхны тамирчин болов.

Самбочид Азийн наадмаас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ

Индонез улсад болж байгаа “Жакарта-2018” Азийн наадмын самбо бөхийн тэмцээнээс Монголын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртээд байна. Манай 48 кг-д барилдсан самбо бөхийн эмэгтэй бөхчүүд болох Ганбаатарын Наранцэцэг, Баасансүрэнгийн Ойдовчимэд нар “Жакарта-2018” Азийн наадмын аваргын алтан медалийн төлөө барилдаж, Г.Наранцэцэг түрүүлж, Б.Ойдовчимэд аман хүзүүдлээ. Азийн наадмын түүхэнд бичигдэх энэхүү барилдааны эзэд болох Б.Ойдовчимэдийн хувьд Казахстан, Узбекстан, Индонезийн бөхийг тус тус ялж шигшээд тунасан бол...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
6.1 ° C
6.1 °
6.1 °
24%
6kmh
40%
Бям
4 °
Ням
5 °
Дав
7 °
Мяг
12 °
Лха
8 °
- Advertisement -

Шинэ мэдээ