-2.1 C
Ulaanbaatar
Баасан, 4 сар 26, 2024

Спорт

Эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ баг Дэлхийн цомын хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн 2018 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ амралтын өдрүүдэд (III.17-18) Японы Такасаки хотын “Takasaki Arena”-д боллоо. 17 дахь удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, АНУ, Канад, Румын, Беларусь, Швед (Туркийг оролсон) гэсэн найман орны баг өрсөлдсөн. Монголын эмэгтэй бөхчүүд өчигдөр “В” хэсэгт БНХАУ-ын шигшээ багт 1:9-өөр ялагдсан ч Беларусийг 6:4-өөр, Румынийг 8:2-оор буулган авснаар 2003 оны Дэлхийн цомын аварга АНУ-ын шигшээ багтай хүрэл медалийн...

Нэгдүгээр сарын шилдэг тамирчинд нэр дэвшигчид тодорлоо

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин"-г тодруулдаг: Өмнөх сарын шилдгүүдээр Монгол улсын хөдөлмөрийн баатар Дэлхийн аварга, Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, Гавьяат тамирчин Дэлхийн аварга П.Орхон, Азийн аварга 3x3 сагсан бөмбөгийн Монголын шигшээ баг, 13 настай шатарчин Батсүрэн нар...

Монголын гурван жүдоч АНЭУ-ын нэр дээр зодоглоно

Арабын нэгдсэн Эмират улсаас Монголын гурван жүдочийг легионер тамирчнаар урьж өөрийн нэр дээр барилдуулах хүсэлтийг Монголын жүдо бөхийн холбоонд ирүүлжээ. Тодруулбал эрэгтэйчүүдийн -66кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эрэгтэйчүүдийн -81кг Н.Дагвасүрэн, 100кг-д өрсөлддөг Б.Тэмүүлэн нар Арабын нэгдсэн Эмират улсад уригдсан байна. Жүдочдын хувьд ирэх сараас эхлэн гэрээ хэлэлцээрээ хийж тавдугаар сараас эхлэн АНЭУ-ын нэр дээр тэмцээн уралдаанд оролцож эхлэх нь ээ.

Таеквондоч П.Тэмүүжин алтан медаль хүртжээ

Индонез Улсад болсон "18 th Asian Games Invitation Tournament" тэмцээнд "Алдар" спорт хорооны таван тамирчин өрсөлдөж, нэг алт, хүрэл медаль хүртжээ. Тус тэмцэээний эрэгтэйчүүдийн 68 кг-д П.Тэмүүжин алтан медаль хүртсэн байна. Тэрбээр аваргын төлөөх тоглолтод БНСУ-ын тамирчныг 47:24-өөр хожсон байна. Мөн эрэгтэйчүүдийн 58 кг-д Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр, эмэгтэйчүүдийн 53 кг-д өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Намуун нар хүрэл медалийн эзэн болжээ.

Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаан эхэллээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Сар шинийн баярт зориулан зохион байгуулах цуврал барилдаан өнөөдөр эхэлнэ. Тодруулбал Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан “Бөхийн өргөө”-нд аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүдийн барилдаанаар эхлэх юм. Мөн сумын цолтой болон залуу бөхчүүд хоёрдугаар 12-нд барилдах бол аймаг, цэргийн начин цолтой бөхийн барилдаан 13-нд тус тус болно. Харин хоёрдугаар...

М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар Парисын Их дуулгаас хүрэл медаль хүртлээ

Францын нийслэлд бямба гарагт буюу хоёрдугаар сарын 10-нд эхэлсэн “Парисын Их дуулга” тэмцээнээс манай хоёр жүдоч хүрэл медаль хүртлээ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д Дэлхийн аварга М. Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар нар хүрэл медалийн болов. Энэ оны анхны “Их дуулга”-д 73 орны 429 жүдоч зодоглож байна. Бразил, Канад, Гүрж, Герман, Их Британи, Монгол, Нидерланд, АНУ зэрэг орнууд 10-аас дээш жүдочид илгээжээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй...

Монгол охид хөгжөөн дэмжигчдийн дэлхийн аварга боллоо

Хөгжөөн дэмжигчдийн бүжгийн спортын төрөлд Монгол охид дэлхийн аварга боллоо.  н.Одгэрэл багштай "Галт шувуу" хамтлагийн бяцхан охиддоо баяр хүргэж, улам их амжилт хүсье.   

Монголын спортын сэтгүүлчид “Пёнчан 2018” олимпийн наадмыг сурвалжилна

Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид “Пёнчан 2018” олимпийн тосгонд эхнээсээ очоод байна. Энэ удаагийн 23 дугаар өвлийн олимпийн наадмыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, дэд ерөнхийлөгч Б.Цагаанбаатар, гэрэл зурагчин Ч.Ганбат, Э.Харцага нар сурвалжилна. Мөн өвлийн олимпийн наадмыг МҮОНРТ-ийн багийн хамт олон Пёнчанд ажиллана. 1988 оны зуны олимпийн наадам амжилттай зохион байгуулсан БНСУ анх удаа өвлийн олимпийн наадмыг зохион байгуулахад бэлэн болжээ. Энэ өдрүүдэд Пёнчан хотын олимпийн...

Монголын боксчид Энэтхэгт мөнгө, хүрэл медаль хүртжээ

Энэтхэг улсын Нью Дели хотноо зохион байгуулсан “India Open” олон улсын I тэмцээнээс Монголын боксчид 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ. Тус тэмцээнд 23 орны 240 тамирчид ур чадвараа сорин оролцсоноос эмэгтэйчүүдийн 48 кг-д Л.Алтанцэцэг хүрэл, 51 кг-д О.Жаргалан мөнгө, 69 кг-д Э.Эрдэнэтуяа хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 56 кг-д Х.Энх-Амар мөнгө, 60 кг-д Б.Мишээлт мөнгөн медалийн эзэд болжээ. Баг тамирчдыг гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн ахалсан бөгөөд...

“Пёнчан-2018” олимпийн наадамд оролцох баг тамирчдад Төрийн далбааг албан ёсоор гардууллаа

“Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нарын баг тамирчдаа албан ёсоор үдэн гаргаж, Төрийн далбааг гардуулах ёслол БСШУЯ-ны Хүндэтгэлийн танхимд болов. БНСУ-ын Пёнчан хотноо өвлийн XXIII олимпийн наадам энэ сарын 9-ний өдөр нээлтээ хийнэ. Энэ удаагийн “Пёнчан 2018” олимпийн наадамд 92 орны 3000 гаруй тамирчин спортын 15 төрлөөр өрсөлдөнө. “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд оролцох Монголын үндэсний шигшээ...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
overcast clouds
-2.1 ° C
-2.1 °
-2.1 °
50%
3.9kmh
98%
Бям
4 °
Ням
6 °
Дав
8 °
Мяг
12 °
Лха
14 °
- Advertisement -

Шинэ мэдээ