-20.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 15, 2025

Спорт

Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил "К2"-д хөл тавьсан анхны Монгол хүн боллоо

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн долоон тивийн ноён оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ уулын оргилд амжилттай авирч гарлаа. Уулын спортын ОУХМ Б.Гангаамаа К2 уулын оргилоос Олон улсын уулчдын холбооны залуучуудын комиссын гишүүн О.Батсайхантай сансрын утсаар шууд холбогдсон байна. Тэрбээр: ”К2 уулын оргилд Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөөний 11 цагт амжилттай гарлаа. Одоо би К2-ын...

Ж.Нарантунгалаг Куала Лумпурт Японы тулаанч К.Токүдомэг яллаа

Өнгөрсөн тав дахь өдөр Куала Лумпурт хотноо “One Championship- Pursuit of Power“ тэмцээн болж, холимог тулааны “One championship” холбооны дэлхийн аварга асан, гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг ээлжит тулаанаа хийж өрсөлдөгчөө ялсан тухай спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ мэдээлж байна. Нар хур жигдэрсэн наадмын өдрүүдэд спорт сонирхогчдын анхаарал эрийн гурван наадмаас гадна Малайзийн Куала Лумпурт хандаад байлаа. Ж.Нарантунгалагийн хувьд 2016 онд Оросын Гафуровт ялагдсанаасаа хойш 2 жил тулалдаагүй байсан....

Монгол хүүхэд анх удаа ДАШТ-ий тоглолтын хөтчөөр ажиллаа

Хөлбөмбөгийн 2018 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолт болох Коста-Рика- Швейцарын шигшээ багийн тоглолтын бөмбөгний хөтөч хүүхдээр Монгол хүү Ө.Амар ажилласан онцгой үйл явдал боллоо. Тэрбээр хөлбөмбөгийн ДАШТ-ий талбайд гарсан анхны монгол хүүхэд болж байна. ОХУ-л болж байгаа 21 дэх удаагийн ДАШТ-ий тоглолт тус бүрийг 25 улсаас шалгарсан 64 хөтөч хүүхэд эхлүүлж байгаа юм. Энэхүү ховор боломж Монгол Улсад оногдсон бөгөөд “Киа Моторс Монгол” ХХК-иас “My dream...

Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын тоглолт”-ыг нээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Эрхтэн шилжүүлэн суулгасан иргэдийн спортын III тоглолтын нээлтийн ёслол Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгуулагсадын спорт тоглолтыг үндэслэгч, профессор Маурис Слапак, Монгол Улсын хүний гавьяат эмч, Төрийн шагналт, Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбооны ерөнхийлөгч Д.Нямсүрэн зэрэг албаны хүмүүсээс гадна эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд, тэдний гэр бүлийнхэн...

Хууль бусаар Бөхийн өргөөг авсан Б.Бат-Эрдэнэ нарыг Бөхийн өргөөнөөс албадан гаргана гэв

МҮБХ-ныхон албан ёсоор Ерөнхийлөгч Х.Баттулгад хандлаа. Тэд эрх бүхий албан тушаалтнууд УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдоржийн төрсөн дүү ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргалын тушаалаар МҮБХ-г төлөөлөх эрхгүй, тус холбоонд албан тушаал хашдаггүй бөхчүүдэд Бөхийн өргөөг хүлээлгэн өгсөн гэж үзжээ. Шат шатны шүүхээс Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарыг хууль бусаар холбоог удирдсан гэж үзэн тэдний хэрэглэж буй тамга тэмдэгийг хүчингүй болгосоор байтал БЗД-ийн цагдаагийн...

Робби Уилльямс дунд хуруугаа гаргасан үйлдлээ тайлбарлажээ

22 дахь удаагийн Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын нээлтийн ёслол Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд эхэлсэн. Нээлтийн үйл ажиллагаанд Их Британий дуучин Робби Уилльямс өөрийн дөрвөн хит дууг дуулсан юм. Дууныхаа зарим хэсэгт ОХУ-ын дуурийн дуучин Аида Гарифуллинатай хамтарч дуулсан юм. Харин энэ үеэр Их Британий под од Робби Уилльямс нэг дууныхаа дундуур камерны өөдөөс дунд хуруугаа гозойлгосон. Түүний энэхүү үйлдлийг Их Британий ард иргэдэд зориулагдсан...

Монгол Улсын 3х3 шигшээ багийн чансаа Азидаа нэгдүгээрт бичигджээ

Филиппиний Манила хотод болсон FIBA-гийн 3x3 сагсанбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон С.Тулга дасгалжуулагчтай шигшээ багийн тамирчид шилдэг 8 шалгарч түүхэн амжилт үзүүлсэн билээ. Энэ удаа эрэгтэй 20 баг өрсөлдсөнөөс “С” хэсэгт Монгол Улсын баг 3 хожил, 1 хожигдолтой хэсгийн хоёрдугаар байраар шалгарч цааш өрсөлдөх эрхтэй болсон.Тэд 50 мянган хүний суудалтай “Philippine Arena”-д дэлхийн хүчтэй багууд болох Филиппин, ОХУ, Бразил улсын багийг тус тус...

Хөлбөмбөгийн ДАШТ үзэхээр ОХУ-ыг зорих иргэдийн анхааралд

2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 7 дугаар сарын 15-ны хооронд ОХУ-ын 11 хотод зохион байгуулагдах Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аюулгүй байдлыг хангах зорилгоор тус улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоогоод байна. Энэ хүрээнд ОХУ-д зорчиж буй гадаадын иргэдийг бүртгэх түр журам тогтоосон бөгөөд хөлбөмбөгийн тэмцээний үеэр ОХУ-д зорчих тохиолдолд дараах зүйлийг анхаарах шаардлагатай мэдэгдэж байна. Үүнд: ОХУ-ын хилийг нэвтэрснээс хойш 24 цагийн дотор...

Монголын сагсчид ФИБА 3х3 ДАШТ-д шилдэг наймд шалгарав

Филиппиний Манила хотод болж буй ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын сагсан бөмбөгчид шилдэг наймд шалгарлаа. Эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг 20 баг өрсөлдөж байгаагаас өчигдөр шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорсон. Монгол Улсын шигшээ баг хэсэгтээ Канадад хожигдсон ч Филиппин, ОХУ, Бразилыг хожсоноор хэсгийн хоёрдугаар байраар шалгаран шилдэг наймд үлдсэн юм. Манай сагсчид өнөөдөр дэлхийн гурван удаагийн аварга Сербийн багтай тоглох бөгөөд хожсон тохиолдолд хагас шигшээд өрсөлдөнө....

Ш.Алтанбагана пауэрлифтингийн Европын аварга болов

ОХУ-ын Долгопрудный хотноо болсон Европ тивийн пауэрлитфингийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын -100 кг-д Ш.Алтанбагана түрүүлж, Европын аварга боллоо. Тэрбээр, Хууль сахиулахын их сургуулийн багш, дэлхийн гурван удаагийн аварга, ОУХМ, цагдаагийн ахлах дэслэгч цолтой бөгөөд өөрийн ах Ш.Ариунбаатарын хамт тус тэмцээнд уригдсан байна. Европын тивийн пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнд Ази тивээс анх удаа тэр дундаа Монголоос хоёр тамирчин урилгаар оролцон хүчээ сорьсон юм.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-20.9 ° C
-20.9 °
-20.9 °
71%
1kmh
2%
Мяг
-11 °
Лха
-7 °
Пүр
-8 °
Баа
-22 °
Бям
-23 °
- Advertisement -

Шинэ мэдээ