22 дахь удаагийн Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын нээлтийн ёслол Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд эхэлсэн. Нээлтийн үйл ажиллагаанд Их Британий дуучин Робби Уилльямс өөрийн дөрвөн хит дууг дуулсан юм. Дууныхаа зарим хэсэгт ОХУ-ын дуурийн дуучин Аида Гарифуллинатай хамтарч дуулсан юм. Харин энэ үеэр Их Британий под од Робби Уилльямс нэг дууныхаа дундуур камерны өөдөөс дунд хуруугаа гозойлгосон. Түүний энэхүү үйлдлийг Их Британий ард иргэдэд зориулагдсан гэж хэмээн шүүмлэх болсон. Тэгвэл тэрбээр Британий ITV сувгийн “This Morning” хөтөлбөрт оролцохдоо дунд хуруугаа гаргасан үйлдлээ тайлбарлажээ. Тэр дунд хуруугаа харуулахдаа “Тэмцээн эхлэхэд нэг минут үлдээд байгааг сануулсан. Би тухайн үед минут хүрэхгүй хугацаанд тоглолтоо дуусгах хүнд асуудалтай тулгараад байсан. Тиймээс би зүгээр л өөртөө нэг минут үлдээд байгааг сануулсан юм” гэжээ.
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-8.9
°
C
-8.9
°
-8.9
°
73%
7kmh
75%
Пүр
-3
°
Баа
-2
°
Бям
-5
°
Ням
-18
°
Дав
-12
°
- Advertisement -