3.1 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 22, 2024

Нийгэм

Галлагааны улиралд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлээрэй

Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Энэ талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Б.Угтахбаяр “Галлагааны улиралд айл, өрхийн угаарын хий мэдрэгч тоног төхөөрөмжийн ажиллагаа хэвийн бус, зуухны галлагааны горим болон бүрэн бүтэн байдал алдагдах зэрэг нөхцөлөөс үүдэн угаарын хийд хордох эрсдэл нэмэгддэг. Иймд, иргэд угаар мэдрэгч тоног төхөөрөмжийн...

Импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянгаар таслах тогтоолыг баталсан. Маргааш буюу арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх уг тогтоол хэрэгжиж эхэлнэ. Мөн улсын дугаар шинээр олгох ажлыг АТҮТ хариуцдаг байсан бол маргаашаас Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцахаар болжээ.

Цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр маргааш буюу арваннэгдүгээр сарын 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. Иймд: иргэд, малчид, тээвэрчид та бүхэн: Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах,Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;Хол,...

Барилгын гадна фасадын чанар, стандартыг Монгол орны эрс тэс уур амьсгалд нийцүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлөөс барилгын гадна фасадыг манай орны эрс тэс цаг уурт тохируулж стандартыг үнэлж, дүгнэх үүрэг өгсөн. Үүний дагуу “Барилгын гадна фасадын материалын чанар, стандарт, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг нийслэлийн Хяналт шалгалтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам хамтран өнөөдөр зохион байгуулж байна. Хэлэлцүүлгээр Монгол Улс болон олон улсад барилгын фасад болон...

Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрик Тео Бүүн Хий тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, хотын ногоон хөгжлийг эрчимжүүлж, цахим, хүнд сурталгүй хотыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар...

4259 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 7025 хүний амь насыг авран хамгааллаа

Он гарсаар улсын хэмжээнд эхний арван сарын байдлаар 4259 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 7025 хүний амь нас, 325 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2869 нь гал түймэр, 980 нь хүний үйл ажиллагатай холбоотой осол, 273 нь ус...

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулсан түүхтэй. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2013 онд стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа.

СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгууль өнгөрөгч аравдугаар сарын 11-нд орон даяар болж өнгөрсөн билээ. Тэгвэл энэхүү сонгуулиар Төв аймгийн ИТХ-д АН-ынхан 21 суудал, Ардын нам 20 суудал авч хамтарсан байдлаар удирдлагын багаа бүрдүүлэх нөхцөл бүрдээд байлаа. Гэтэл Төв аймгийн АН-ынхан аймгийн Сонгуулийн хорооны дарга С.Цогбаяр гэгчийг хүртэл өөрсдийн “Шинэчлэлийн баг” гэсэн групптэй элсүүлэн хууль бусаар төрийн эрх...

Төрийн албан хаагчийн болон цэргийн албаны ёс зүйн чиглэлээр нэгдсэн мэдээлэл өглөө

Алба хаагчдын ёс зүйн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор Онцгой байдлын байгууллагын Ёс зүйн дэд хорооны  анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, Төрийн албаны зөвлөлийн  болон Ёс зүйн хорооны гишүүн Д.Баатарсайхан  болон ОБЕГ, АТГ, нийслэлийн прокурорын холбогдох мэргэжилтнүүд төрийн албан хаагчийн болон...

Намрын мод тарих арга хэмжээний үеэр нийслэлд 559.8 мянга гаруй мод тарилаа

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор 2024 оны намрын мод тарих арга хэмжээг нийслэлийн Байгаль орчны газраас “Ногоон хот – Иргэний оролцоо” уриатайгаар аравдугаар сарын 4-26-ны хооронд нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгууллаа. 2024 оны намрын байдлаар 23084 иргэн, 1052 аж...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
3.1 ° C
3.1 °
3.1 °
28%
7kmh
0%
Бям
-3 °
Ням
-13 °
Дав
-14 °
Мяг
-10 °
Лха
-8 °
- Advertisement -

Шинэ мэдээ