Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн 2023 оны тавдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 9-ний өдрийг "Зэвсэгт хүчний Ахлагчийн албаны өдөр" болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.
Тус өдрийг угтан Улаанбаатар цэргийн хүрээ, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүний дунд танин мэдэхүйн болоод спортын тэмцээнийг Богд уулын "Дугуй цагаан ам"-д зохион байгууллаа.
Арга хэмжээнд 500 гаруй ахлагч бүрэлдэхүүн оролцсон бөгөөд Онцгой байдлын байгууллагаас ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын 20 ахлагч төлөөлөн хамрагдсан юм.