1.1 C
Ulaanbaatar
Баасан, 10 сар 18, 2024

Нийгэм

Дундговь аймаг Малчны хөгжлийн төв байгуулахаар ТЭЗҮ хийж буйгаа Ерөнхий сайдад танилцуулав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дундговь аймагт үргэлжилж байна. Тэрбээр тус аймгийн Дэрэн сумын Саруул багийн аймгийн аварга малчин Намсрайн Болдбаатарынд зочилж нутаг орны байдал болон малын түүхий эдийн үнэ ханш, мах, махан бүтээгдэхүүний экспортыг хэрхэн нэмэгдүүлэх, малчин өрхийн хүүхдүүдийн боловсрол, малын вакцин, түүний чанар хүртээмжийн талаар санал солилцлоо.Засгийн газраас малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр цогц...

С.Бадамхандыг ХБНГУ дахь Монголын аялал жуулчлалын элчээр томиллоо

Дэлхийн шинэ хөгжим, монголын ардын урлагийн хослолыг байгаль дээр аялан тоглодог, олон улсын аяллын GEO сэтгүүлээс дэлхийн соёлын шилдэг 50 аяллын нэгээр нэрлэгдсэн  “Туурайн Төвөргөөн” Олон улсын хөгжим, соёл, аялал жуулчлалын их наадмыг хамтран үүсгэн байгуулж, 24 жилийн турш дэлхийн 60 орны 1500 гаруй уран бүтээлчид, сэтгүүлчид, аялагчдыг Монголд зочлуулж Монголын соёлын аялал жуулчлалын хөгжилд хувь нэмэр оруулж ирсэн тул С.Бадамхандыг ХБНГУ...

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Хэнтий, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ

Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг сайжруулах, оношилгоо эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр хэд хэдэн аймгийн нэгдсэн эмнэлгийн оношилгоо, эмчилгээний төвд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг шинээр нээн компьютерт томографийн аппарат, суурин рентген аппарат, ангиографийн аппаратуудыг суурилуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд Хэнтий, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинээр суурилууласан цацрагийн үүсгүүртэй болон бусад эмчилгээ, оношилгооны...

Өсвөрийн аврагч: Багануур дүүргийн “Дөл” бүлгэм улсын аваргаар тодорлоо

Өсвөрийн аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг бататгах, болзошгүй гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг дадлага олгох зорилгоор “Өсвөрийн аврагч-2023” улсын аварга уралдааныг хоёрдахь удаагаа зохион байгууллаа. Тэмцээнд бүс, бүсээс шалгарсан зургаан багийн 50 орчим өсвөрийн аврагч оролцож, жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариулт, уснаас аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, хүч...

Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн журам баталлаа

НИТХ-ын ээлжит XXI хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дагуу өөрчлөлт оруулах болон шинээр батлах журам, тогтоолын төслүүдийг  Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг танилцуулав. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журамд Нийслэлийн...

С.Чинзориг: Эмийн гаж нөлөө болон бусад шалтгааны улмаас бүрэн гүйцэт эмчилгээ хийлгэж чадахгүй байна

Монгол Улс Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформд нэгдэн орох эрмэлзлийн захидалд гарын үсэг зурах ёслол өнөөдөр /2023-12-21/ Эрүүл мэндийн яаманд боллоо.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” эмнэлэгтэй хамтран 2027 он хүртэл бага болон дунд орлоготой 50 улсад амьдарч буй хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд нэн шаардлагатай эмийг санхүүгийн хүндрэлээс хамааралгүйгээр хүртээмжтэй олгох санаачлагыг 2021 оны...

Сэлбэ голын голдирол дагуух лаг, шавар, мод бутыг зөөвөрлөнө

Нийслэлийн Засаг Даргын 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/662 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ, нийслэлийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар болон дүүргүүдийн холбогдох байгууллагуудын хамтарсан хурал боллоо. Хурлын үеэр УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж, Геодези, усны...

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил эхэллээ

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Маршал таун”, Ривер гарден” орчимд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил өнөөдөр эхэллээ.  Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Тус хороонд харьяалагдах “Маршал таун”, “Ривер гарден”, “Скай гарден”, “Модунтаун хотхон” орчимд ямар ч улсын сургууль байхгүй. Ийнхүү 960...

Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадын шилдгүүд шагналаа гардав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2023 оны 05 дугаар сарын 21-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Азийн физикийн 23 дугаар олимпиадын шагнал гардуулах ёслол боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хаалтын ёслолд оролцож үг хэлэв. Тэрбээр энэхүү нэр хүндтэй олимпиадыг Монгол Улсад зохион байгуулах эрхийг олгосон Азийн физикийн олимпиадын хороонд талархал илэрхийлж, Азийн физикийн...

Монгол Улсын Шадар сайд өнөөдөр Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт ажиллалаа

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн хариу арга хэмжээ авах хөтөлбөрийн хүрээнд Монголын Улаан Загалмайн нийгэмлэгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа мэдээлэл өглөө.Монголын Улаан Загалмайн нийгэмлэг цар тахлын нөхцөл байдалд эрүүл мэндийн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нийгэм-эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах болон Үндэсний нийгэмлэгийн хариу арга хэмжээ авах чадамжийг дээшлүүлж сайн дурын идэвхтэний оролцоог нэмэгдүүлэх гэсэн 3...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
1.1 ° C
1.1 °
1.1 °
29%
2kmh
0%
Бям
2 °
Ням
1 °
Дав
-3 °
Мяг
2 °
Лха
3 °
- Advertisement -

Шинэ мэдээ