-11.9 C
Ulaanbaatar
Бямба, 10 сар 19, 2024

Нийгэм

Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Морин хуур” үндэсний анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар “Соёлын салбарын хөгжлийн бодлого, хэрэгжилт”, “Морин хуур ба хөгжмийн зохиолчдын уялдаа холбоо”, “Морин хуур урлал, түүнийг тойрсон асуудлууд”, “Морин хуур-Өнөөгийн байдал” сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх анхдугаар чуулганыг нээж үг  хэлэхдээ, морин хуураа хөгжүүлэн...

Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмж гаргахаар боллоо

Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн үнэлгээний тайланд 2030 он гэхэд дэлхийн дахинаа учирч болзошгүй гамшгийн тохиолдол 40 хувиар нэмэгдэнэ, үүний дотроос уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг, аюулт үзэгдлийн давтамж даруй гурав дахин ихэснэ гэсэн судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл, цаг үе болоод нөхцөл байдал гамшиг ослын ямар ч үед байнгын бэлтгэл, бэлэн байдлыг шаардахын зэрэгцээ учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөв...

Ойн сангийн 1 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг жодоо модыг бортогонд үржүүлж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Домогт Шарын гол” ХХК-ийн “Ойн гайхамшиг” мод үржүүлгийн газарт ажиллалаа. Тус компани нь 1996 онд ойжуулалт, нөхөн сэргээлт, мод үржүүлгийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 3,691 га ойн санг гэрээгээр эзэмшдэг. Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хамтын ажиллагааны...

"Улаанбаатарын үдэш" дууг хятадаар дуулж 250 сая хүнд хүргэсэн ээж, хүү хоёрыг хүлээн авч уулзлаа

Төвөдийн өөртөө засах орны Хөх нуурт нутагладаг малчин гаралтай ээж, хүү хоёрын хамтран дуулсан уран бүтээлүүд олон сая үзэгчдийн хандалтыг авч, Хятад Улсын цахим сүлжээнд төдийгүй дэлхий нийтийн хүртээл болоод байгаа. Тэд анх Өвөр Монгол уран бүтээлчийн саналаар “Улаанбаатарын үдэш” дууг дуулсан бөгөөд #douyin抖音, Tiktok зэрэг цахим орчинд 250 сая үзэлттэй, шилдэг хандалттай дуугаар шалгараад байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймаг, Бэрх тосгонд Дулааны станцын нээлтэд оролцлоо

Хэнтий аймгийн Бэрх тосгонд 1984 онд 18 мегаваттын дулааны станц анх ашиглалтад орж байжээ. Монгол Улсын Засгийн газраас 40 жилийн дараа тус тосгонд 21 мегаваттын дулааны станц барих төслийг амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд дулаан хангамжийн дэд бүтцийг цогцоор шинэчилж, дөрвөн км дулааны шугам, дулаан дамжуулах хоёр дэд төвийг ашиглалтад оруулж, барилга угсралтын ажил дуусаж, дулааны станцыг бүрэн хүчин чадлаар...

Найман байршилд 1050 ажилтан, алба хаагч ажиллаж байна

Үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатар хотын хэмжээнд найман байршилд нөхцөл байдалд хүндрээд байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн хоёр байршил, Сүхбаатар дүүргийн хоёр байршил, Баянзүрх дүүргийн нэг байршил, Баянгол дүүргийн нэг байршил, Хан-Уул дүүргийн хоёр байршил байна. Эдгээр байршилд холбогдох байгууллагын 1050 ажилтан, алба хаагч, 40 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

“Онцгой байдлын байгууллагын залуу офицерууд”-ын чуулга уулзалтыг зохион байгуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган” ирэх есдүгээр сард болохтой холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас “Онцгой байдлын байгууллагын залуу офицерууд”-ын чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Чуулга уулзалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 120 орчим алба хаагч оролцож байгаа бөгөөд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай нээж үг хэллээ.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесусыг хүлээн авч уулзах уулзалт боллоо

Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар Монгол улсад айлчилж байгаа ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесусыг хүлээн авч уулзах уулзалт ГХЯ-д зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскалантэ, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан,  Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр болон Эрүүл мэнд, Онцгой байдлын салбарын...

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар санал солилцжээ

”Монголд зочлох жил” арга хэмжээ, Төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ чиглэлийн эвент арга хэмжээ зохион байгуулах, зорилтот орны жуулчдыг татах, гадаад сурталчилгааг цаг алдалгүй эхлүүлэх талаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ салбарынхантай санал солилцлоо.  ”Нью жуулчин” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Нэргүй:- Монгол Улсад өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой ба олон улсын болон дотоодын тогтмол...

Цасанд боогдсон 57 айлыг нүүлгэн шилжүүлж, 550 км замыг нээх ажлыг зохион байгууллаа

Төв аймгийн Лүн суманд энэ сарын 04-05-ны өдрүүдэд үргэлжлэн орсон хүчтэй цасан шуурганы улмаас цасны зузаан 30-100 см хүрсэн байна. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 57 айл, өрхийг намаржаанаас өвөлжөө рүү нүүлгэх шилжүүлэх, цасанд боогдсон замыг нээх ажлыг аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 321 дүгээр ангийн алба хаагчид аймаг, сумын Онцгой комиссын гишүүдтэй хамтран зохион байгуулж байгаа юм.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-11.9 ° C
-11.9 °
-11.9 °
72%
0kmh
0%
Ням
-1 °
Дав
-2 °
Мяг
1 °
Лха
1 °
Пүр
-4 °
- Advertisement -

Шинэ мэдээ