-7.9 C
Ulaanbaatar
Баасан, 10 сар 18, 2024

Нийгэм

Монгол, Вьетнамын иргэд 30 хүртэлх хоног визгүй зорчихоор боллоо

Ерөнхийлөгчийн Вьетнам улсад хийж буй айлчлалын үеэр Монголын талаас Гадаад харилцааны сайд С.Батцэцэг “Дипломат, албан, энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Вьетнамын талаас Гадаад хэргийн сайд Буй Тань Сөнтэй гарын үсэг зурлаа.   Хэлэлцээр байгуулснаар хоёр улсын энгийн паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан...

Монгол улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь олон талт оролцогчдын уулзалт боллоо

Аялал жуулчлалын салбарыг ЮНЕСКО-д бүртгэлтэй газруудад өргөжүүлэн нэмэгдүүлснээр хөдөө орон нутгийн хүн амын шилжилт хөдөлгөөнийг харьцангуй багасгаж, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих нь үүсээд буй асуудлыг шийдвэрлэхэд туслах юм. ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, Рио Тинто ХХК (RTM) хамтран ЮНЕСКО-д бүртгэлтэй газрууд болон тус нутагт оршин сууж буй иргэдийн нийгмийн оролцоо, эдийн засагт...

Эрсдэлийн үндэсний форум “Эрсдэл ба Стандарт” сэдвийн хүрээнд гурван өдөр үргэлжилнэ

Монгол Улсын нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжилд нөлөөлөх уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшгийн болон бусад эрсдэлийг ойлгох, тодорхойлох, хүлээн авах, учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, эрсдэлийг удирдах стандартыг сайжруулах, эрсдэлийг  шилжүүлэх даатгалын тогтолцоог боловсронгуй болгох арга зам, барилга, хот байгуулалт, эрчим хүч, зам тээвэр зэрэг дэд бүтэц, хүн амын эрүүл, аюулгуй орчныг бүрдүүлэхэд тулгарч буй эрсдэл, хүндрэл бэрхшээлийг...

Хотын нэгдсэн стандартын гуравдугаар хэсгийн төслийг хэлэлцлээ

Нийслэлийн удирдлагаас Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулж, хотыг нэгдсэн стандарттай болгохоор тусгасан билээ. Улаанбаатар хотод нийт 22 бүлэг, 97 стандартыг мөрдөхөөр төлөвлөж буй. Үүнээс 2022 оны аравдугаар сарын 1-нээс 38 стандарт хэрэгжиж эхэлсэн.  Тэгвэл нэгдсэн стандартын гуравдугаар хэсэг буюу 9 бүлгийн 20 стандартын төслийг боловсруулсан. Эдгээр төслийг холбогдох...

Аюулт үзэгдэл, ослын 116 дуудлага бүртгэгдлээ

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, дөрвөн иргэний амь насыг авран хамгаалсан. Нийт дуудлагын 105 нь гал түймэр, ес нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн болон ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төр, хувийн хэвшлийн байгууллагууд нэгдлээ

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо байгуулан 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах томоохон зорилт тавин ажиллаж байгаа.  Уг зорилтын эхлэл болгож өвлийн аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр “Шинэ жилээр Монголд” жуулчны хөтөлбөрийг 2022 оны арванхоёрдугаар сарын 25-наас 2023 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд зохион байгуулахаар боллоо. Тус хөтөлбөрийг БОАЖЯ, НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар,...

Увс аймаг дахь 50 ортой Хүүхдийн эмнэлгийн барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөх хугацаатай үүрэг өглөө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Увс аймагт ажиллах үеэрээ 50 ортой Хүүхдийн эмнэлгийн барилгын явцыг шалгалаа.2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандарт бүхий 50 ортой хүүхдийн эмнэлэг барихаар “Цомбон тоосго” ХХК барилгын ажлыг эхлүүлж, явц нь 95 хувьд хүрсэн боловч улсын комисс ашиглалтад хүлээж аваагүй өнөөг хүрчээ. Учир нь тус барилгын эрчим хүчний эх үүсвэр генератор 45...

Хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Хүн, малын гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/948 дугаар захирамжийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд өнгөрсөн сарын дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд 25.000 гаруй тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж,...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Хорин минутын хот” бий болгохоор зорьж байна

Засгийн газраас энэ оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, хөдөө, орон нутаг, нийслэлийг бүсчилж хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хотыг бүсчилж хөгжүүлэх эрх зүйн болон бүтэц, зохион байгуулалтын реформыг Засгийн газар эхлүүлээд байна. Төвийн зургаан дүүргийн гэр хорооллын бүсэд ажилладаг төрийн анхан шатны ажилтнуудтай энэ сэдвийн хүрээнд өнгөрсөн сараас эхлэн Ерөнхий сайд уулзаж байгаа. Өнөөдөр зургаа дахь уулзалтаа Баянгол дүүргийн...

Баяр наадмын өдрүүдэд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс авсан дээжийн шинжилгээгээр эерэг сорьц илрээгүй

Баяр наадмын үеэр болзошгүй эрсдэл, хоол хүнснээс шалтгаалсан хордлого халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт хийж байна. Үндэсний их баяр наадам буюу долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд улсын хэмжээнд хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч 2263 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулан хяналт шалгалт хийж 1449 зөрчил дутагдал илрүүлж 68 хувийг газар дээр нь арилгуулав. Хяналтаар дараах зөрчлүүд нийтлэг илэрчээ.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-7.9 ° C
-7.9 °
-7.9 °
62%
2kmh
0%
Бям
2 °
Ням
-1 °
Дав
-3 °
Мяг
1 °
Лха
2 °
- Advertisement -

Шинэ мэдээ